Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
“МОНГОЛ УЛСАД ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ 2025-2030” II ШАТНЫ ТӨСЛИЙН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллага нь Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй “Монгол Улсад Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” (2025–2030) төслийн хоёрдугаар шатыг эхлүүлээд байна.

Энэхүү төслийн хүрээнд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат болон  Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Чарльз Болланд нар харилцан ойлголцлын санамж бичигт 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурж баталгаажууллаа.

Тус төслийн хүрээнд Монголын Хуульчдын холбоо нь Жендэрт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын алба хаагчдын хохирогч төвтэй хандлагыг бэхжүүлэх, холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, иргэд олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд талууд хүний эрхийг хамгаалах, гэмт хэргийн хохирогчдод хууль зүйн туслалцааг мэргэжлийн түвшинд үзүүлэх чухал алхам болж буй онцолсон.

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хоёрдугаар шат нь 2019–2023 онд хэрэгжсэн нэгдүгээр шатны үр дүн, хуримтлуулсан мэдлэг, туршлагад тулгуурлан хэрэгжиж, гэр бүлийн болон жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хохирогч төвтэй хандлагыг төлөвшүүлэх, салбар дундын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэхэд чиглэж буйгаараа онцлог билээ.

Төслийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд төрийн байгууллага, хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахыг зорьж буй юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
СИНГАПУРЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Өчигдөр 14 цаг 38 мин
"ХИЛ ДАМНАСАН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛНО
Уржигдар 11 цаг 31 мин
МОНГОЛЫН ХУУЛЬЧИД COP17-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
2026-08-20 14:14
АВЛИГЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛЖ ЗАРЦУУЛАХ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-08-19 09:48
“ХУУЛЬЧИД СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-08-17 11:03
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14-НД ЭХЭЛЛЭЭ
2026-08-17 09:10
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2026-08-14 22:46
МЭДЭЭЛЭЛ
2026-08-17 12:33
МЭНДЧИЛГЭЭ
2026-08-17 09:15
COP17 САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГЭЛ
2026-08-06 17:19
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО COP17 ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-06 13:58
ХУУЛЬ ЗҮЙН ПРО БОНО ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-08-17 09:12
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
2026-07-08 17:11
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-07-08 16:03
БАЯР ХҮРГЭЕ
2026-07-07 16:14
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
2026-07-07 15:52
“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-07-06 12:05
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-07-06 11:51
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ТОДОРЛОО
2026-07-06 10:15
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-07-03 13:15