“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.МөнхбатОлон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO)-ын Монгол дахь суурин төлөөлөгч Чарльз Болландыг 2026 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал (JET)” төслийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, мөн эхлээд буй “Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах” төслийн талаар санал солилцож, Монголын Хуульчдын холбоотой хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэв.

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат IDLO нь тус холбооны урт хугацааны, чухал түнш байгууллага болохыг онцлон тэмдэглэж, өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ. Тэрбээр хүүхдийн эрхийг цахим орчинд хамгаалах асуудал өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудлын нэг болоод байгааг дурдаад, энэ чиглэлээр хуульчдын мэргэжлийн оролцоог нэмэгдүүлэх, бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулах, сургалт, чадавх бэхжүүлэх үйл ажиллагаанд хамтран ажиллах боломжтойг онцлов.

Уулзалтын үеэр IDLO-ын төслийн зохицуулагч О.Одончимэг Европын Холбооны санхүүжилтээр 21 сарын хугацаанд хэрэгжих “Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах” төслийг танилцууллаа. Төслийн хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхний эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, цахим орчин дахь хүүхдийн эрхийн хамгаалалтын нөхцөл байдлыг судлах, хүүхдийн оролцоонд тулгуурласан зөвлөмж боловсруулах, сургалтын хөтөлбөр боловсруулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа мэдээлэв. Мөн энэхүү төслийн хүрээнд Монголын Хуульчдын холбоо, тэр дундаа хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг хороод болон залуу хуульчидтай хамтран ажиллах боломжтойг дурдлаа.

Түүнчлэн талууд Европын Холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дараагийн шатны төслүүдийн талаар санал солилцож, гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтолцоог бэхжүүлэх, иргэний хэрэг, маргаан шийдвэрлэх эрх зүйн орчныг сайжруулах зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцав.

Уулзалтын төгсгөлд талууд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан баталж, Монголын Хуульчдын холбооноос хэрэгжүүлэх санал, санаачилгыг албан ёсоор хүргүүлэхээр тохиролцлоо

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
1 цаг 15 мин
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
7 цаг 23 мин
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11