БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА

Монголын Хуульчдын холбоо “Захиргааны хэм хэмжээний акт, дүрэм, журамд дүн шинжилгээ хийх түр ажлын байр”-нд судалгаа хийх хүсэлтэй хуульчдыг 2026 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл бүртгэж байна.

Хуульч та хүсэлтээ https://forms.gle/6CWYmH4p6QV7hGg9A холбоосоор ирүүлнэ үү

Судалгааны зорилго:

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хэм хэмжээний акт, дүрэм, журам, аргачлал, зааварт дүн шинжилгээ хийж хүчингүй болгох, нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хууль тогтоомжид нийцүүлэх санал, дүгнэлт боловсруулах, дүрэм, журам, заавар, аргачлал, захиргааны хэм хэмжээний актаар зохицуулж байгаа харилцааг хуульд тусгаж, зохицуулах чиглэлээр хуулийн төсөл боловсруулахад оршино.

Ажлын цар хүрээ:

  • Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудаар захиргааны хэм хэмжээний акт батлах тусгайлан эрх олгосон заалтын судалгаа хийх;
  • Захиргааны хэм хэмжээний акт, дүрэм, журам, улсын нэгдсэн санд бүртгэлтэй болон бүртгэлгүй нийтээр дагаж мөрдүүлж байгаа шийдвэрүүдэд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр баталсан “Захиргааны хэм хэмжээний акт, дүрэм, журамд дүн шинжилгээ хийх, хуулийн төсөл боловсруулах үйл ажиллагаанд баримтлах удирдамж”-ийн дагуу дүн шинжилгээ хийж, хүчингүй болгох, өөрчлөх замаар хуульд нийцүүлэх санал, дүгнэлт гаргах;
  • Дүрэм, журмаар зохицуулж байгаа харилцааг хуульд тусгаж, зохицуулах чиглэлээр хуулийн төсөл боловсруулах.

Хуульч судлаачид тавигдах шаардлага:

  • 2026.10.01-2026.12.31-ний хооронд ажлын байранд бүтэн цагаар ажиллах боломжтой байх
  • Судалгаа, дүн шинжилгээ хийх ур чадвар, сонирхолтой байх
  • Судалгааны ажил гүйцэтгэж байсан туршлага давуу тал болно.
  • Цаашид судлаачаар ажиллах сонирхолтой залуу хуульчдыг судалгааны ажилд сургаж авна.

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12