Боловсрол
Бакалавр ба Магистрын зэрэг
Диплом ба зэргийн бус
Монголын Хуульчдын холбооны гишүүн Хуульч, Америкын Нэгдсэн Улсын “Андерсон энд Андерсон” бүтик хуулийн фирмийн Монгол дахь салбарын Партнер Х. Наранбулаг нь, Азийн Олон Улсын Арбитрын Шүүх, Лондонгийн Олон Улсын Арбитрын Шүүх болон Тайландын Олон Улсын Арбитрын Шүүхүүдийн Арбитрчдын Панелд тус тус Арбитрчаар ажилладаг. Мөн тэрээр Парис дахь Олон Улсын Худалдааны Танхимын Олон Улсын Арбитрын Шүүхийн Залуу Арбитрчдын Хороонд Хойд Азийг хариуцсан Бүсийн Төлөөлөгчөөр ажилладаг.
Хуульч Х. Наранбулаг нь Олон Улсын Хуульчдын Холбооны Австралийн Сидней дэх Чуулганы Залуу Хуульчийн Грант, мөн Ази-Номхон Далайн Хуульчдын Холбооны Дубай дахь Чуулганы Залуу Хуульчийн Грантыг хүртэж байсан.
Тэрээр Монголын Хуульчдын холбооны Олон Улсын Эрх Зүйн Хорооны Тэргүүнээр, мөн Монголын Хуульчдын холбооны Менторшип Хөтөлбөрт Ментороор хувь нэмрээ оруулж ажилладаг. Х. Наранбулаг мөн Монголын Олон Улсын Арбитрын Арбитрч.
Х. Наранбулаг нь Арбитрын чиглэлээс гадна, “Хууль зүйн зөвлөх үйлчилгээ”-ний чиглэлээр мөн дагнан ажилладаг. Тэрээр Америк, Европ, Азийн хөрөнгө оруулагчид, Женерал Электрикс, Мицубиши гэх мэт үндэстэн дамнасан корпораци, НҮБ, Дэлхийн Банк гэх мэт олон улсын байгууллагууд болон Засгийн газарт гадаадын хөрөнгө оруулалт, төслийн санхүүжилт, төр хувийн хэвшлийн түншлэл, олон улсын татвар, корпорацийн эрх зүй, агаарын тээврийн эрх зүйн чиглэлээр олон улсын гэрээ хэлэлцээрүүд дээр хууль зүйн зөвлөгөө өгч ажилладаг. Энэ хүрээнд уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, агаарын тээврийн салбаруудад хэрэгжсэн мега төслүүдийн хил дамнасан гэрээ, хэлэлцээрүүд дээр хуулийн зөвлөгөө өгөх багт ажилласан. Нью Йорк, Вашингтон, Лондон, Хонг Конг, Токио дахь топ олон улсын хуулийн фирмүүдтэй хамтран болон эсрэг тал болж ажиллан, олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийг бичгээр драфтлах, мөн аман хэлэлцээрүүдэд оролцож байсан.