МОНГОЛЫН ХУУЛЬЧИД COP17-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17–28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Дэлхийн улс орнуудын төлөөлөгчид, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм болон бусад оролцогчдыг хамарсан энэхүү олон улсын үйл ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид идэвхтэй оролцож байна.

Тодруулбал, Монголын Хуульчдын холбоо нь COP17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын албатай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд энэ хүрээнд Монголын Хуульчдын холбооны Олон Улсын эрх зүйн хорооны 15 хуульч цэнхэр бүсэд, 34 хуульч ногоон бүсэд тус тус ажиллаж буй юм. Цэнхэр бүсэд ажиллаж буй хуульчид COP17-ын үйл ажиллагааны хүрээнд ажиллаж буй шуурхай штабын зохицуулалтад хамрагдан, бага хурлын албан ёсны уулзалт, хэлэлцүүлэг болон холбогдох үйл ажиллагаа хэвийн явагдахад мэргэжлийн дэмжлэг үзүүлж, шаардлагатай тохиолдолд хууль зүйн чиглэлээр зөвлөгөө, мэдээллээр ханган ажиллаж байна.

Харин Ногоон бүсэд ажиллаж буй 34 хуульч бага хурлын үйл ажиллагаанд оролцогчидтой харилцах, шаардлагатай мэдээлэл, дэмжлэгээр хангах зэрэг чиглэлээр ажиллаж, үйл ажиллагаанд мэргэжлийн хувь нэмрээ оруулж байна.

Энэхүү оролцоо нь Монголын хуульчдын олон улсын хамтын ажиллагаа, байгаль орчны эрх зүй, тогтвортой хөгжил болон олон улсын эрх зүйн чиглэлээрх мэргэжлийн оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсыг олон улсын тавцанд төлөөлөн ажиллах үнэ цэнтэй туршлага болж байна.

COP17-д оролцон 12 өдрийн турш хуваарийн дагуу ажиллаж, олон улсын хэмжээний энэхүү үйл ажиллагааны зохион байгуулалтад өөрсдийн мэргэжлийн мэдлэг, ур чадвараар хувь нэмэр оруулж буй нийт хуульчдадаа талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26