"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

Монголын Хуульчдын холбооны Олон Улсын эрх зүйн хорооноос санаачлан Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих хороотой хамтран “Сингапур Улсын хил дамнасан арилжааны маргааныг шийдвэрлэх тогтолцоо” сэдэвт сургалт, танилцуулгыг 2026 оны долдугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа.

Сургалт, танилцуулгыг Олон Улсын эрх зүйн хорооны Тэргүүн Э.Алимаа нээж, модератор, орчуулагчаар тус хорооны Удирдах зөвлөлийн гишүүн О.Анударь ажиллаж, сургалтын агуулгыг оролцогчдод ойлгомжтой, хүртээмжтэй хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэлээ.

Энэхүү сургалтыг Сингапурын “Nair, Jen and Tan” хуулийн фирмийн захирал, олон улсын арбитрч, хуульч Брайн Тан удирдан явуулж, хил дамнасан арилжааны маргаан шийдвэрлэх орчин үеийн чиг хандлага, олон улсын арбитрын ажиллагааны онцлог, Сингапурын эрх зүйн тогтолцооны давуу тал, бизнесийн орчны итгэлцлийг хангах механизмуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариулсан.

Сургалтад хуульч, өмгөөлөгч, арбитрч, эвлэрүүлэн зуучлагч, хуулийн байгууллагын төлөөлөл болон олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүд оролцож, Сингапурын туршлагаас суралцахын зэрэгцээ Монгол Улсад олон улсын арилжааны маргаан шийдвэрлэх тогтолцоог хөгжүүлэх боломж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.

Энэхүү сургалт, танилцуулга нь олон улсын шилдэг туршлагыг Монголын хуульчдад таниулах, хил дамнасан арилжааны маргааныг шийдвэрлэх талаарх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан ач холбогдолтой үйл ажиллагаа байлаа.

Сонирхуулахад, Хуульч Брайн Тан нь компанийн болон арилжааны маргаан, олон улсын арбитр, банк, санхүүгийн маргааны чиглэлээр ажилладаг бөгөөд хил дамнасан шинжтэй, нарийн төвөгтэй, өндөр үнийн дүн бүхий хэрэг, маргаанд үйлчлүүлэгчдээ тогтмол төлөөлдөг байна. Мөн Сингапурын Олон улсын арбитрын төв, Олон улсын арилжааны шүүх болон Давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэгдсэн хэрэг, маргаанд ажиллаж байсан арвин туршлагатайн зэрэгцээ Сингапур Улсын Олон улсын эвлэрүүлэн зуучлалын төвийн хүрээнд явагдсан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон Гаагийн конвенцын хүрээнд гадаад улсын шүүхийн ажиллагаанд ашиглах нотлох баримт гаргуулахтай холбоотой хүсэлтүүдийг Сингапурын Дээд шүүхээр хянан шийдвэрлүүлэх ажиллагаанд оролцож байсан бөгөөд Сингапурын Дээд шүүхээс хувийн шинжээчээр томилогдон ажиллаж байгаа ажээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
18 цаг 18 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26