"ХИЛ ДАМНАСАН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛЛОО

Монголын Хуульчдын холбооны Олон Улсын эрх зүйн хорооноос санаачлан “Сноу Хилл Консалтанси” ХХН-тэй хамтран “Хил дамнасан маргаан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт сургалт, танилцуулгыг 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгууллаа.
Тус сургалт, танилцуулгаар хил дамнасан маргаан, олон улсын арбитр, гадаад улсын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх болон албадан гүйцэтгүүлэхтэй холбоотой практик асуудлаар мэргэжлийн туршлага, мэдээлэл солилцсон юм.
Энэ удаагийн сургалтад БНХАУ-ын "Hylands" хуулийн фирмийн Ахлах партнер Майкл Лью “БНХАУ-ын CIETAC арбитрын дүрэм (2024): Практик асуудлууд” сэдвээр, АНУ-ын "Morris, Nichols, Arsht & Tunnell" хуулийн фирмийн Партнер Эрик Д. Шварц “АНУ-д нэхэмжлэл гаргах болон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх асуудал” сэдвээр мэдээлэл өгсөн.

Сургалт, танилцуулгыг Монголын Хуульчдын холбооны Олон улсын эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Сноу Хилл Консалтанси” ХХН-ийн Партнер, өмгөөлөгч Б.Нямцэрэн удирдан явуулсан бөгөөд сургалтад оролцогчид сэдвийн хүрээнд сонирхсон асуултаа асууж, санал солилцон, практикт тулгарч буй асуудал болон цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэхүү сургалт, танилцуулга нь хил дамнасан маргаан шийдвэрлэх ажиллагааны талаарх оролцогчдын эрх зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, олон улсын эрх зүйн зохицуулалт болон практикийн талаар мэдээлэл солилцсноороо ач холбогдолтой боллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12