Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ-2026” БОЛЛОО

Монголын Хуульчдын холбооны Олон Улсын эрх зүйн хороо нь Нээлттэй Нийгэм Форум, Хансс-Зайделийн сантай хамтран “Залуу хуульчдын Манлайллын форум”-ыг 2026 оны зургадугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Тус форум нь залуу хуульчдын оролцоо, манлайллыг дэмжих, хүний эрх, ардчилал, хууль дээдлэх ёс болон олон улсын эрх зүйн тулгамдсан асуудлаарх хэлэлцүүлгийг өрнүүлэх, судалгаа шинжилгээний ур чадварыг хөгжүүлэх зорилготой байлаа.

Форумыг Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Нээлттэй нийгэм форумын Эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа нар нээж, Залуу хуульчдын хүний эрх, хууль дээдлэх ёсны төлөөх зоригтой дуу хоолой, шинэлэг манлайлал нь Монгол Улсын ардчилсан засаглалын бат бөх тулгуур байх болно гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Нээлтийн үйл ажиллагааны дараа “Google Developers Group Ulaanbaatar” болон “Гранд Эмбер групп” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал С.Батцэнгэл “AI+Хуульч: Илүү ухаалгаар ажиллах нь” сэдвээр, “Өмгөөллийн Прайсуотэрхаускүүпэрс Легал” ХХН (PwC)-ийн менежер, хуульч, өмгөөлөгч, Монголын Хуульчдын холбооны Олон улсын эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Амарбат “Next-Gen Lawyer: Хандлага ба ур чадвар” сэдвээр шинэлэг бөгөөд сонирхолтой илтгэл тавьж, оролцогчидтой мэдлэг, туршлагаа хуваалцлаа.

Түүнчлэн Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу “Сэтгэлийн эрүүл мэнд ба бясалгал” сэдвийн хүрээнд ярилцлага өрнүүлж, оролцогчдын сэтгэлзүйн дархлаа, дотоод хөгжлийн талаар зөвлөгөө өгсөн.

Мөн форумын хүрээнд “Beyond the Law: Амжилттай хуульчийн нууц” сэдвээр панел хэлэлцүүлэг зохион байгуулж, Монголын Хуульчдын холбооны Олон улсын эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Сноу Хилл Консалтанси” ХХН-ийн партнер Б.Нямцэрэн модератораар ажилласан бол панелистаар “Барловорлд Монголиа” ХХК-ийн Корпорацийн хуулийн зөвлөх бөгөөд Хуулийн захирал Д.Инжинаш, “Макс групп”-ийн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, хуульч Д.Энхгэрэл, “Ондо холдинг” ХХК-ийн Хууль эрх зүй хариуцсан захирал Ц.Одмаа, “Мелвилл Эрдэнэдалай” ХХН-ийн үүсгэн байгуулагч, партнер, гүйцэтгэх захирал О.Эрдэнэдалай нар оролцож, хуульч мэргэжилтний карьерын хөгжил, манлайлал, мэргэжлийн ур чадвар, ажлын амжилтын туршлагаасаа хуваалцаж, залуу хуульчдын сонирхсон асуултад хариулж, санал солилцсон.

Хоёр дахь панел хэлэлцүүлэг “Олон улсын байгууллагуудын дэмжлэг: Туршлага ба боломж” сэдвээр өрнөж, Монголын Хуульчдын холбооны Олон Улсын эрх зүйн хорооны тэргүүн Э.Алимаа чиглүүлж, Нээлттэй нийгэм форумын Эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа, Хансс-Зайделийн сангийн Эрх зүйн хөтөлбөрийн зохицуулагч С.Амармэнд, Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Чарльз Болланд нар панелистаар оролцож, олон улсын байгууллагуудын хуульчдын хөгжилд үзүүлж буй дэмжлэг, хамтын ажиллагааны боломж, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд болон залуу хуульчдад нээлттэй байгаа боломжуудын талаар практик туршлагаа хуваалцсан.

Түүнчлэн форумын үеэр 40 хүртэлх насны залуу хуульчдын дунд зохион байгуулсан эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдийг тодруулж, шагналыг гардуулсан.

Уралдаанд 50 гаруй хуульч бүтээлээ ирүүлснээс “Залуу хуульчдын манлайллын форум-2026”-ын үеэр эсээ шалгаруулах комиссын гишүүдийн үнэлгээний нийлбэр дүнгээр шалгарсан шилдэг 6 бүтээлийг зохиогчид TEDx хэлбэрээр танилцуулж, форумд оролцогчдын санал хураалтаар дараах 4 хуульч шилдгээр шалгарлаа.

Нэгдүгээр байр: МХХ-ны гишүүн, хуульч, өмгөөлөгч З.Буяндаваа

“Хиймэл оюун ухаанд суурилсан шийдвэр гаргалт дахь тайлбар шаардах эрх”

Хоёрдугаар байр:МХХ-ны гишүүн, хуульч Н.Баясгалан

“Хуульчийн нийгмийн хариуцлага ба Pro Bono үйлчилгээ”

Гуравдугаар байр:МХХ-ны гишүүн, хуульч З.Янжинлхам

“Алгоритмын эрин дэх үг хэлэх эрх чөлөө ба ардчиллын тэнцвэр”

Дөрөвдүгээр байр:МХХ-ны гишүүн, хуульч, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ

“Үндсэн хуулийн хяналт: Үндсэн хуулийн шүүхээс шүүхийн шийдвэрийг хянахад анхаарах зарим асуудал”

Сонирхуулахад, эсээ бичлэгийн уралдааны I болон II байрт шалгарсан оролцогчдод Олон Улсын залуу хуульчдын холбоо (AIJA)-ноос 2026 оны есдүгээр сарын 18-ны өдөр БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулах “AIJA Regional Meeting 2026” олон улсын хуралд оролцох тэтгэлгийг гардуулсны зэрэгцээ Хансс-Зайделийн сангаас зохион байгуулдаг герман хэлний сургалтад үнэ төлбөргүй хамрагдах нэг жилийн эрхийг олгосон юм. Харин гурав, дөрөвдүгээр байрт шалгалсан хуульчид мөнгөн шагнал олгосон бол тав, зургадугаар байрт  legadata.mn-ийг нэг жил болон зургаан сар үнэ төлбөргүй ашиглах эрхийн бичгийг олгосон.

Энэхүү форумын үндсэн нэг хэсэг нь бодлогын хакатоны тэмцээний шилдэг хоёр багийн шинэ төсөлтэй танилцаж, шилдэг багийг тодруулах байсан бөгөөд “Гарааны тав” баг шилдгэээр шалгарч, цаашид Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр төслөө хэрэгжүүлэхээр болсон юм.

 “Залуу хуульчдын манлайллын форум-2026” нь хууль зүйн салбар дахь технологийн дэвшил, манлайллын ур чадвар, сэтгэлзүйн дархлаа, нийгмийн хариуцлага зэрэг олон чухал асуудлыг нэг дор хөндөн хэлэлцэж, залуу хуульчдын мэдлэг, мэдээлэл, туршлагаа нэмэгдүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо. Цаашид энэхүү форумыг тогтмол зохион байгуулах бөгөөд ингэснээр залуу хуульчдын оролцоог нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэргэжлийн хөгжлийг дэмжих боломж бүрдэнэ. Мөн энэ форумаас "Залуу хуульчдын манлайллын клуб"-ийг Монголын Хуульчдын холбооны дэргэдэх тогтмол үйл ажиллагаатай бүтэц болгон бэхжүүлэхээр шийдвэрлэсэн.

Ирээдүйн хууль зүйн салбарын шинэчлэлийг түүчээлэх залуу хуульчдын манлайллын форумыг зохион байгуулахад хамтран ажилласан Нээлттэй нийгэм форум, Хансс-Зайделийн сан, “Легал дата” ХХК-ийн хамт олон болон үйл ажиллагаанд өөрийн цаг завыг гаргаж оролцсон итгэгчид, панелистууд, Олон Улсын Эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүд, идэвхтэй оролцсон нийт оролцогчдодоо талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилтын дээдийг хүсье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ-2026” БОЛЛОО
1 цаг 55 мин
ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН ЗУНЫ ЦУГЛАРАЛТ, БОДЛОГЫН ХАКАТОН БОЛЛОО
2026-06-22 11:40
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ – 2026” БОЛНО
2026-06-19 14:20
БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН СОЦИАЛИСТ ШРИ ЛАНКА УЛС: ИРГЭНИЙ БОЛОН АРИЛЖААНЫ МАРГААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ШИНЭ ХУУЛИЙГ БАТАЛЛАА
2026-06-18 14:42
“ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2026-06-18 09:37
ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
2026-06-17 10:46
Өмгөөлөгч Т.Пүрэвбазарт талархал ирүүллээ
2026-06-16 14:48
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА
2026-06-16 13:58
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР ЦЭНДИЙН ЦОГТ ТОМИЛОГДЛОО
2026-06-16 13:54
“ЯПОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА ГЭР БҮЛИЙН ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-06-16 09:33
Өмгөөлөгч Ц.Долгорсүрэнд талархал ирүүллээ
2026-06-15 15:35
ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-15 10:10
“ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2026-06-12 16:50
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨРЛӨГ БОЛНО
2026-06-10 15:06
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд санал авч байна
2026-06-10 12:39
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-06-10 12:35
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ СИМПОЗИУМД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026-06-09 17:15
ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО
2026-06-09 11:02
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ЭХЭЛЛЭЭ
2026-06-08 11:24
НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-06-08 09:12