ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН ЗУНЫ ЦУГЛАРАЛТ, БОДЛОГЫН ХАКАТОН БОЛЛОО

Монголын Хуульчдын холбоо, Нээлттэй Нийгэм Форум хамтран зохион байгуулах “Залуу хуульчдын манлайллын форум-2026” үйл ажиллагааны хүрээнд эсээ бичлэгийн уралдааныг зарласан. Энэхүү уралдааны урьдчилсан шатанд шалгарсан хуульчдад зориулсан "Залуу хуульчдын зуны цугларалт, бодлогын хакатон" сургалт, семинарыг 2026 оны зургадугаар сарын 20-21-ний өдрүүдэд Тэрэлжид зохион байгуулж, 30 гаруй хуульч хамрагдлаа.

Тус сургалт, семинарыг Нээлттэй нийгэм форумын Эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа удирдаж явуулсан бөгөөд эхний өдөр оролцогчид “Шударга ёсны дизайны сэтгэлгээ (Justice Design Thinking)”, Хууль зүйн үйлчилгээг иргэдэд, тэр дундаа эмзэг бүлгийн хүмүүст илүү хүртээмжтэй, ойлгомжтой хүргэх арга барилын талаар туршлага хуваалцсан.

Мөн Оксфордын санамсрын бясалгалын багш, хуульч Б.Баттуул залуу хуульчдад зориулсан санамсрын бясалгалын сургалт явуулж, оролцогчдод ажил, амьдралын тэнцвэр, төвлөрөл, сэтгэл зүйн дархлааг дэмжих арга замын талаар мэдээлэл өгсөн. Үргэлжлүүлэн залуу хуульчидтэй туршлага хуваалцах чөлөөт ярилцлагыг зохион байгуулсан бөгөөд “Ардчилал, хүний эрх, нийгмийн шударга ёсны төлөө үйл хэрэгт хуульчдын оролцоо” сэдвээр хуульч Н.Баясгалан, Ц.Мандхайхатан, Б.Нямцэрэн нар, “Хуульч активистууд:Амьдрал, карьер, бусад зүйлс” сэдвээр хуульч Ө.Эрдэнэ-Очир, П.Баттулга, Б.Наранцэцэг нар зочноор оролцож, мэргэжлийн замнал, нийгмийн оролцоо, манлайллын талаар нээлттэй ярилцлага өрнүүлсэн юм.

Форумын хоёр дахь өдөр “Хүний эрхэд суурилсан шударга нийгмийн төлөө” сэдэвт бодлогын хакатоныг зохион байгуулсан бөгөөд оролцогчид 5 багт хуваагдаж, нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, шинэлэг шийдэл, санал санаачилга боловсруулан танилцуулснаас “Back to world”, “Гарын таван хуруу” багуудын шинэ санаа шилдгээр шалгар “Залуу хуульчдын манлайллын форум-2026” дээр өөрсдийн төслөө танилцуулж, шилдгийн шилдэг багийг тодруулахаар боллоо.

Энэхүү үйл ажиллагаа нь залуу хуульчдын манлайлал, хамтын ажиллагаа, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхийн зэрэгцээ хүний эрх, шударга ёсны үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан үр дүнтэй ажил болсныг оролцогчид онцолж, жил бүр зохион байгуулахаар болсон.

Тус зуны цугларалт, бодлогын хакатонд амжилттай оролцсон хуульчдад Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Олон Улсын эрх зүйн хорооны Тэргүүн Э.Алимаа, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Нямцэрэн, Нээлттэй нийгэм форумын Эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа нар сертификат гардуулж, мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэн, хууль дээдлэх ёс, хүний эрх, шударга ёсны төлөө манлайлан ажиллахыг уриалж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЭМГЭНЭЛ
16 цаг 36 мин
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
21 цаг 14 мин
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26