ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ‚ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

Монголын Хуульчдын холбооны Эрүүгийн эрх зүйн хороо, Прокурорын хороо, Шүүгчдийн хороо, Өмгөөлөгчдийн хороо хамтран  “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл нээж, тус хуулийн төсөлтэй холбоотой өөрийн саналыг хуваалцсан. 

Тус хэлэлцүүлэгт Улсын Их хурлын гишүүн Х.Тэмүүжин оролцож, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг хийсэн бөгөөд эрүүгийн хариуцлагатай холбоотой зохицуулалтыг ял, албадлагын арга хэмжээ болгож өөрчлөх болон худал мэдээлэл тараах, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэргийн шинжийг өөрчлөх талаар мэдээлэлдээ дурдсан. 

Тус хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Монголын Хуульчдын холбооны судалгааны төвийн эрхлэгч  Г.Оюунболд, хэлэлцүүлэгчээр Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар, Улсын Ерөнхий Прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн Сургалтын албаны дарга, ахлах прокурор, О.Алтангэрэл, МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, доктор, дэд профессор Т.Золбоо, Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Б.Мэргэн нар оролцож хуулийн төслийн талаар санал солилцлоо.

Монголын Хуульчдын холбооны гишүүн шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульчид болон иргэдийн төлөөлөл болсон нийт 68 хүн тус хэлэлцүүлэгт оролцож санал, шүүмжээ хуваалцсан бөгөөд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа судалгаа, шинжилгээнд үндэслэж, шинжлэх ухаанчаар хандах, хуулийн үзэл баримтлалыг алдагдуулахгүйгээр ардчилсан нийгмийн үнэт зүйлийг хамгаалах алхмаас ухрахгүй байхад анхаарах талаар тодорхой байр суурийг илэрхийлсэн.

Энэхүү хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан саналыг нэгтгэн хууль санаачлагчдад хүргүүлэх болно.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
8 цаг 13 мин
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
Өчигдөр 16 цаг 27 мин
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
Өчигдөр 10 цаг 31 мин
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
Уржигдар 10 цаг 09 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49