ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО

Монголын Хуульчдын холбооны Эрүүгийн эрх зүйн хорооноос АНУ-ын Техас мужийн хууль зүйн салбарын төлөөлөгчидтэй хамтран “Нууц мөрдөх ажиллагаанд хүний эрхийг хангах - нотлох баримт үнэлэх” сэдэвт өглөөний уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлэгт Эрүүгийн хэргийн шүүгч нар болон нийслэлийн прокурорын газрын прокурорууд, хуульч, өмгөөлөгч, судлаачдын төлөөлөл оролцож, эрүүгийн эрх зүйн тулгамдсан асуудлаар чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Хэлэлцүүлгийн үеэр зочноор шүүгч Mathew Wright, АНУ-ын Техас мужийн хуульчдын холбооны ерөнхийлөгч Sarah Keathley нар оролцож, АНУ-ын Техас мужийн шүүхийн тогтолцоо болон нууц мөрдөх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг шүүхээс үнэлэхэд анхаардаг гол шалгуурууд, хүний эрхийн баталгааны талаар, хоёр улсын хуульч, өмгөөлөгч, шүүгчдийг харилцан туршлага судлуулах, олон улсын эрх зүйн практиктай танилцах талаар туршлага хуваалцлаа.

Хэлэлцүүлэгт оролцсон хуульчид сонирхсон асуултдаа хариулт авч, АНУ-ын эрүүгийн эрх зүйн практик болон Монгол Улсын эрх зүйн орчныг харьцуулан, харилцан үр дүнтэй санал солилцсон бүтээлч уулзалт боллоо.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
Уржигдар 16 цаг 15 мин
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28