“ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ УРАЛДААН БОЛЛОО

Монголын Хуульчдын холбооны Эрүүгийн эрх зүйн хорооноос хууль зүйн чиглэлийн их сургуулийн оюутнуудын дунд зарласан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны эцсийн шатны шалгаруулалт өнгөрсөн баасан гарагт боллоо.

Тус уралдаанд нийт 24 илтгэл ирүүлснээс хоёрдугаар шатанд шилдэг 8 илтгэлийг шалгаруулж, хэлэлцүүлсэн. Үүнээс шүүгчдийн нэгдсэн дүнгээр дараах оюутнууд шилдгээр шалгарч, шагналаа гардан авлаа.

  • Тэргүүн байр: С.Гантуяа (Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль)
    • Илтгэлийн сэдэв: “Монгол улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоо ба хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”
  • Дэд байр: Б.Оюунтунгалаг (Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль)
    • Илтгэлийн сэдэв: “Хуулийн этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авах эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал ба шийдвэрлэх арга зам”
  • Гутгаар байр: С.Хулан (Санхүү эдийн засгийн их сургуулийн Хууль зүйн сургууль)
    • Илтгэлийн сэдэв: “Эрүүгийн процесс ажиллагаанд цахим нотлох баримтыг бий болгох”
  • Тусгай байр: Т.Анужин, Э.Жавзмаа (Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль)
    • Илтгэлийн сэдэв: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим эрх зүйн зохицуулалтын үндсэн хуулийн эрх зүйн хөгжилд үзүүлэх нөлөө”

Шагналыг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Эрүүгийн эрх зүйн хорооны Тэргүүн, шүүгч П.Ариунболд нар гардуулан өгсөн бөгөөд хаалтын үйл ажиллагааны үеэр шүүгч П.Ариунболд оюутнуудын судалгааны цар хүрээ тэлж, бодит шийдэл эрэлхийлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. 

Тус уралдааны эцсийн шатны шалгаруулалтын шүүгчдийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар, УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн Судалгааны албаны дарга, ахлах прокурор Б.Мөнхдорж, МХХ-ны гишүүн хуульч, өмгөөлөгч Г.Ганбаяр нар ажиллаж, оюутнуудын судалгааны ажил, илтгэх чадварыг дүгнэсэн билээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
Уржигдар 16 цаг 15 мин
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28