МЕНТОРШИП ХӨТӨЛБӨРИЙН МЕНТИ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын Хуульчдын холбооноос Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй Менторшип хөтөлбөр нь 3 дахь жилдээ амжилттай үргэлжлэн зохион байгуулагдаж байна. Тус хөтөлбөрийн менти нарын хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, ажлын арга барил болон харилцаа хандлагыг өөрчлөх, танилын хүрээг нэмэх зорилготой сургалт 05 сарын 16-ны өдөр зохион байгуулагдлаа.

Сургалтыг нээж Сургалтын хорооны гишүүн Г.Оюунболд үг хэлсэн ба Азийн сангийн төлөөлөл төслийн ажилтан Л.Оюу, хөтөлбөрийн 19 менти сургалтад хамрагдав. Сургалтад хөтөлбөрийн менторууд болох Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь, анхаарах зүйл”, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай ойлголт”, “Андерсон энд андерсон” ХХН-ийн партнер, арбитрч Х.Наранбулаг “Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны олон улс дахь орчин үеийн чиг хандлага” болон “Кэйстон легал” ХХК хуулийн фирмийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал А.Мандуул “Олон улсын хуулийн фирмд ажиллах нь, ажлын арга барил, стандарт, практик”, “Хуулийн англи хэл, хууль зүйн орчуулга- тойм” зэрэг сэдвүүдээр тус тус хичээл заалаа. Тус хөтөлбөр нь энэ оны 07 дугаар сар хүртэл үргэлжлэх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53