АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо, Нээлттэй нийгэм форум хамтран “Ашигт малтмалын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр шинэчлэн боловсруулж буй хуулийн төслийн танилцуулга, түүний үзэл баримтлалын тухай мэдээллийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл хийв. МХХ-ны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн Т.Мөнх-Эрдэнэ Захиргааны ерөнхий хууль ба Ашигт малтмалын тухай хуулийн системчлэл: Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

Уг хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Нээлттэй нийгэм Формын засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг ажиллаж МУИС-ийн ХЗС-ийн зөвлөх профессор, хууль зүйн доктор Х.Сэлэнгэ “Монгол Улсын Үндсэн хууль ба Ашигт малтмалын тухай хуулийн төслийн үзэл баримтлал” сэдвээр, МХХ-ны Захиргааны эрх зүйн хорооны Байгаль орчны эрх зүйн дэд хорооны зохицуулагч, хуульч, судлаач Р.Лхагвабаяр, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ ба орон нутгийн оролцоо”, хуульч, өмгөөлөгч Б.Түвшинжаргал “Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл ба шүүхийн шийдвэр”, МХХ-ны Захиргааны эрх зүйн хорооны УЗ-ийн гишүүн, хуульч Б.Баттогтох “Уул уурхайн компани болон нутгийн захиргааны байгууллага хооронд байгуулах гэрээ”, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Хууль эрх зүйн хорооны дарга И.Ганбат “Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дэх аж ахуйн нэгжийн оролцоо”, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны гүйцэтгэх захирал Б.Цэрэнчунт “Бичил уурхайн зохицуулалт эрх зүйн шинэчлэлд” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв. Хэлэлцүүлэгт Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэд оролцож хуулийн төслийн талаар саналаа хэлэв.

Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэж, эрх бүхий этгээдэд хүргүүлэхээр тогтлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
1
Холбоотой мэдээлэл
3 Сэтгэгдэл
2023-10-27 09:59
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ-ийн шинэчилсэн найруулгын төсөл /18 бүлэг 77 зүйл/-ийг бүхэлд уншин танилцахад 3 хоногийн хугацаа /ажлын хажуугаар/ зарцуулж байсан. Энэхүү ХУУЛИЙН ТӨСӨЛ нь хэтэрхий нүсэр олон зүйл заалттай, хэрэглэхэд хүндрэлтэй, холбогдох заалтуудыг эрж хайхад хугацаа их шаардаж, зарим зүйл заалт нь ойлгомж муутай байсан.....
2023-10-26 11:18
ХУУЛЬ олон бүлэг, зүйл, заалттай байх нь хуулийн хэрэгжилт, хяналтын явцад хэрэглэж, ашиглахад ХҮНДРЭЛ-тэй байдаг. Ууул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний хуулиудаас Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль 11 бүлэг 60-64 зүйлтэй байдаг. БУСАД ХУУЛЬ-иуд 3 бүлэг 6 зүйлтэйгээс 7 бүлэг 26 зүйлтэй байна.
2023-10-22 19:49
Хуулийн ТӨСӨЛ-ийн 10 дугаар зүйлийн “Геологи, уул уурхайн салбарын багц дүрэм”-д геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь 38 дүрэм, журам, аргачлал, маягт, заавар, жагсаалтыг батлах ба эдгээрээс геологийн 13, хамааралтай 13 байна. “.......1:50 000-ын масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг хийх заавар, тавигдах шаардлага” болон “Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдэх цахилгаан, соронзон, граивиметр, агаарын геофизикийн зураглалын ажлыг гүйцэтгэх ба тайлагнах заавар” зэрэг геологи, геофизик, гидрогеологи, өрөмдлөгийн холбогдох эрх зүйн баримт бичгүүд бүрэн тусгагдаагүй орхигдсон байна. ГЕОЛОГИ-ийн үйл ажиллагааг ХУУЛЬ-нд тодорхой тусгаж батлуулахгүй, дүрэм, журмаар зохицуулах байдал нь ДАВТАГДАЖ, ҮРГЭЛЖЛЭХ нь ....
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
34 мин
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00