ХУУЛЬЧ ЭРДЭМТНИЙГ АЛДАРШУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын Хуульчдын холбооны 10 жил, Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн 50 жилийн ойн хүрээнд прокурор, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмааг алдаршуулах ёслолын ажиллагааг 2023 оны 11 дгээр сарын 29-ний өдөр зохион байгуулсан бөгөөд хуульч, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа “Сэтгэл, мэдрэмж, ур чадвар нь хуульч хүний заавал эзэмших гурван чанар мөн” сэдвээр хүндэтгэлийн лекц уншлаа.

Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны дарга, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Б.Өнөрмаа нь прокурорын байгууллага төдийгүй эрүүгийн эрх зүйн чиглэлээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан анхны хуульч эмэгтэй юм. Тэрээр эдийн засгийн гэмт хэрэг сэдвээр дагнан мэргэшиж, 2002 оноос Прокурорын байгууллагын, 2014 оноос Монголын Хуульчдын холбооны сургагч багшаар, 2023 оноос Монголын Хуульчдын холбооны Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны даргаар ажиллаж байгаа бөгөөд хуульчдад зориулсан сургалтын 15 хөтөлбөрийг боловсруулан магадлан итгэмжлүүлж, сүүлийн 5 жилийн байдлаар давхардсан тоогоор нийт 15 мянга гаруй хуульчдад хичээл зааж залуу хуульчдыг бэлтгэх, тэдэнд туслах, зөвлөх, сургах, чадавхжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсаар иржээ.

Хуульч, прокурор Б.Өнөрмаа нь эрдэм шинжилгээний олон арван бүтээлүүдийг эрхлэн гаргаж, хууль зүйн салбарын хэмжээнд бодит дэмжлэг болохуйц шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгааг хийж, залуу хуульчдыг бэлтгэх “Менторшип” хөтөлбөрийн ментороор ажиллах зэргээр өөрийн мэдлэг, ур чадварыг залгамжлан үлдээх, хууль зүйн салбарт чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд хүчин зүтгэж буй эрдэмтдийн нэг юм.

Энэхүү “Хуульч эрдэмтнийг алдаршуулах арга хэмжээ”-нд Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Дотоод хэргийн их сургууль, Монголын Хуульчдын холбооны удирдлагууд болон гэр бүл, шавь нар, хамтран зүтгэгчдийн төлөөлөл оролцож баярын мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүллээ.

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн, Монголын Хуульчдын холбооноос хамтран эрүүгийн эрх зүйн чиглэлээр анх удаа Хуульч эрдэмтнийг алдаршуулж буй нь онцлог байлаа.

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

Энэ мэдээ танд ямар санагдав?
21
0
0
1
0
0
Холбоотой мэдээлэл
4 Сэтгэгдэл
2023-12-03 21:18
Энэ өндөр боловсролтой, чадварлаг хуульчийг мөрдөн байцаах ажилд хяналт тавих чиглэлд яагаад ашигладаггүй юм бэ? Олон жил сургалтын байгууллагад ажиллалаа шүү дээ. Одоо шавь нараас нь сургалтыг нь аваад явчих хүнтэй болоо биз ээ.
2023-12-03 21:18
Энэ өндөр боловсролтой, чадварлаг хуульчийг мөрдөн байцаах ажилд хяналт тавих чиглэлд яагаад ашигладаггүй юм бэ? Олон жил сургалтын байгууллагад ажиллалаа шүү дээ. Одоо шавь нараас нь сургалтыг нь аваад явчих хүнтэй болоо биз ээ.
2023-12-02 14:21
Үхсэн баас хуульч эрдэмтэн гэж үхсэн Монголын хууль шүүхийн балиар ятгалганд та нар хараагүй тогоон дотроо л бсвалцайстай шээгүүд
2023-12-02 14:21
Үхсэн баас хуульч эрдэмтэн гэж үхсэн Монголын хууль шүүхийн балиар ятгалганд та нар хараагүй тогоон дотроо л бсвалцайстай шээгүүд
ШИНЭ МЭДЭЭ
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
Өчигдөр 12 цаг 07 мин
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
Өчигдөр 11 цаг 10 мин
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
Өчигдөр 11 цаг 01 мин
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
Өчигдөр 10 цаг 26 мин
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
Өчигдөр 10 цаг 06 мин
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
Уржигдар 09 цаг 18 мин
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51
"ХИЛ ДАМНАСАН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛЛОО
2026-09-03 16:07
“INTERNATIONAL MALAYSIA LAW CONFERENCE 2026”-ЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-02 16:36
ХОВД АЙМАГТ ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО
2026-09-01 13:01
ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЛЭЭТЭЙ ХОЛБООТОЙ САНАЛ АВЧ БАЙНА
2026-08-31 15:29
МЭДЭЭЛЭЛ
2026-09-07 12:01
СИНГАПУР УЛСАД ХИЙСЭН АЛБАН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ
2026-08-31 10:09