Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
СЭНДБОКС ЗОХИЦУУЛАЛТЫН ОРЧИН, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монголын хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны Үнэт цаас, технологийн дэд хороо нь “Өмгөөллийн Эм Ди Эс энд Хаанлекс” ХХН-тэй  хамтран “Сэндбокс зохицуулалтын орчин, тулгамдаж буй асуудал, эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хуульчдын танхимд амжилттай зохион байгууллаа.

МХХ-ны Захиргааны эрх зүйн хорооны Үнэт цаас, технологийн дэд хорооны зохицуулагч С.Батбуян хэлэлцүүлгийг нээж, Санхүүгийн зохицуулах хорооны Сэндбоксын албаны дарга Б.Батчимэг “Сэндбокс зохицуулалтын орчин, өнөөгийн нөхцөл байдал”, Сэндбоксын оролцогч “Мони маркет фанд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батжаргал “Сэндбоксод туршигдаж буй Мони маркет фанд ХХК-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, түүний туршлага”, “Өмгөөллийн Эм Ди Эс энд Хаанлекс” ХХН-ийн удирдах гишүүн Д.Дүгэржав “Сэндбоксын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.

Санхүүгийн зохицуулах хорооны Сэндбоксын албаны дарга Б.Батчимэг Санхүүгийн зохицуулах хорооны алсын хараа, зорилго, Монгол Улс дахь Сэндбоксын зохицуулалтын түүхэн хөгжлийг танилцуулж, Сэндбоксын зөвлөл болон Сэндбоксын албаны бүрэн эрхүүдийг дурдаж, сэндбокс зохицуулалт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар саналаа дэвшүүллээ.

Мони маркет фанд ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батжаргал Мони маркет фанд репо зээл, хадгаламжийн сертификат, итгэлцэл гэх сэндбоксын бүтээгдэхүүнүүд гаргасан бөгөөд хуулийн зохицуулалт, зохицуулалтын орчны өнөөгийн байдал ямар байгааг толилуулж, Сэндбоксын албаны бүрэн эрхийг нэмэгдүүлэх, хязгаарлалтын түвшинг зах зээлийн нөхцөл байдал болон хэрэглэгчдийн эрх ашигт уялдуулдаг байх, өрсөлдөөний талаарх зохицуулалтыг тодорхой болгоход зохицуулалт шаардлагатай байгааг онцлов.

“Өмгөөллийн Эм Ди Эс энд Хаанлекс” ХХН-ийн удирдах гишүүн Д.Дүгэржав илтгэлдээ: “Сэндбокс зохицуулалтын орчны журмын 7.4 дэх хэсэгт заасан сэндбоксын оролцогч тал аливаа гэм буруугийн нөхцөлгүй дангаараа хариуцлага хүлээх зохицуулалт учир дутагдалтай байгаа ба ямар тохиолдолд сэндбоксын оролцогч, ямар тохиолдолд хэрэглэгч хариуцлага хүлээх талаарх эрсдэлийн тооцоолол, мэдээлэл, хариуцлага, эрсдэлийг бууруулах арга хэмжээг анх хандах үед тодорхойлох, хариуцлага хуваарилах санал дэвшүүлэв. Мөн сэндбоксын асуудал нь хуульд зааснаар Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхийн хүрээнд хамаарах буюу үндсэн зохицуулагч нь СЗХ болохыг илүү тодотгосон бодлого хэрэгжүүлэх, мөн Зөвшөөрлийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт хоорондоо зөрчилтэй байгааг онцолж, тухайн асуудлыг шийдвэрлэх саналуудыг дэвшүүллээ. Мөн сэндбокс зохицуулалтын хүрээнд харилцагчийг таньж мэдэх ажиллагааг (KYC) цахимаар хийх, сэндбоксоос гарах үеийн болоод шилжилтийн үеийн зохицуулалтыг бий болгох, зарим тохиолдолд зөвшөөрөл олгох бус бүртгэл хийх шийдэл байж болохыг дурдаж, мөн холбогдох зохицуулалтыг илүү нарийвчлах саналууд тус тус гаргалаа.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
4
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 24 мин
СИНГАПУРЫН "SAGE" ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-26 16:32
СИНГАПУРЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-25 14:38
"ХИЛ ДАМНАСАН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛНО
2026-08-24 11:31
МОНГОЛЫН ХУУЛЬЧИД COP17-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
2026-08-20 14:14
АВЛИГЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛЖ ЗАРЦУУЛАХ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-08-19 09:48
“ХУУЛЬЧИД СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-08-17 11:03
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14-НД ЭХЭЛЛЭЭ
2026-08-17 09:10
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2026-08-14 22:46
МЭДЭЭЛЭЛ
2026-08-17 12:33
МЭНДЧИЛГЭЭ
2026-08-17 09:15
COP17 САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГЭЛ
2026-08-06 17:19
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО COP17 ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-06 13:58
ХУУЛЬ ЗҮЙН ПРО БОНО ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-08-17 09:12
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
2026-07-08 17:11
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-07-08 16:03
БАЯР ХҮРГЭЕ
2026-07-07 16:14
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
2026-07-07 15:52
“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-07-06 12:05
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-07-06 11:51