ЦАХИМЖИЛТ БА БАРЫН ХОЛБОО

Монголын Хуульчдын холбоо АНУ-ын ЭСЯ-тай хамтран “US speaker” хөтөлбөрийг “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын Цахимжилт” сэдвийн хүрээндхэрэгжүүлж байна. “US speaker” хөтөлбөр нь АНУ-ын Төрийн департмент болон АНУ-ын ЭСЯ хамтран стратегийн чухал сэдвүүдээр АНУ-ын нэр хүндтэй, ур чадвар бүхий мэргэжилтнүүдийг гадаад улсын мэргэжилтнүүдтэй холбох, харилцан туршлага солилцох боломжийг олгодог хөтөлбөр билээ. 

“US Speaker” хөтөлбөрийн дагуу АНУ-ын Аризона мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Роберт М.Брютинел, АНУ-ын Аризона мужийн Дээд шүүхийн захиргааны албаны захирал Дэйв Байерс нар “Цахимжилт ба “БАР”-ын холбоо” сэдвээр Монголын Хуульчдын Холбооны гишүүн, хуульчидтай уулзаж, туршлагаасаа хуваалцлаа. АНУ-н Аризона мужийн шүүхийн цахимжилт 1992 оноос эхлэлтэй бөгөөд өнөөдрийн хүртэл шүүхийн үйл ажиллагааны 95 орчим хувь бүрэн цахимжсан болохыг зочин илтгэгч нар илтгэл, танилцуулгадаа онцолж байна. Шүүхийн цахимжилтийн үйл ажиллагаа нь цаг хугацаа, хөрөнгө санхүү ихээхэн шаардсан үйл ажиллагаа бөгөөд Аризоно мужийн шүүхийн цахимжилтийн санхүүжилтийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийн шүүхийн үйл ажиллагааны төлбөр, хураамжаас бүрдүүлдэг аж. Хэлэлцүүлэгт Монголын Хуульчдын Холбооны чиг үүргийн болон сайн дурын хороодын тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүд болон гишүүн хуульчид оролцож өөрсдийн сонирхсон асуултыг асууж, санал бодлоо солилцов. Энэхүү хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Монголын Хуульчдын Холбооны Зөвлөлийн гишүүн Ч.Отгонбаатар оролцов. 

“US Speaker” хөтөлбөрийн хүрээнд АНУ-н зочин илтгэгч нар болох АНУ-ын Аризона мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Роберт М.Брютинел, АНУ-ын Аризона мужийн Дээд шүүхийн захиргааны албаны захирал Дэйв Байерс нар “Дижитал шилжилт ба Өмгөөлөгч” “Шүүхийн үйлчилгээний хүртээмж бацахимжилт”, “Сахилгын хэрэг шалгах ажиллагаагцахимжуулах нь”, “Шүүхийн цахимжилт ба тулгамдсанасуудал”, “Цахим нотлох баримтыг цуглуулах, шалгах, бэхжүүлэх, үнэлэх”, “Прокурорын байгууллагынцахимжилт” сэдвээр хуульч нартай уулзалт, хэлэлцүүлгийг хийх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
17 цаг 51 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
21 цаг 16 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
Уржигдар 15 цаг 23 мин
МЭДЭЭЛЭЛ
Уржигдар 10 цаг 04 мин
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
Уржигдар 10 цаг 00 мин
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35