А.Ф.КОНИГИЙН НЭРЭМЖИТ САНГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ КУЛЕШОВА ЛЮДМИЛА ВАСИЛЬЕВНААГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

  Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл ОХУ-ын А.Ф Конигийн нэрэмжит Түүхийн өвийг дэмжих, хөгжүүлэх сангийн Ерөнхийлөгч, ОХУ-ын төрийн хууль цаазын гутгаар зэргийн зөвлөх хатагтай Кулешова Людмила Васильевнааг 2024 оны тавдугаар сарын 06-ны өдөр хүлээн авч уулзлаа.

   Тус сан нь Оросын Холбооны Улсын нэрт хуульч, хүмүүнлэгч, орчин цагийн шүүхийн тогтолцоо болон хуульчийн ёс зүйн асуудлыг үндэслэгч Анатолий Федорович Конигийн дурсамжийг сэргээх, түүний түүхэн өвийг дэмжих, хөгжүүлэх, Оросын өнгөрсөн ба одоо үеийн бусад нэр хүндтэй хуульчдыг сурталчлах, боловсрол, эрх зүйн соёлыг хөгжүүлэх, хадгалах,  хуульчийн мэргэжлийн нэр хүндийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.

   Энэхүү уулзалтын үеэр хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан боловсролын хөгжлийг дэмжих хорооны дарга Ц.Мөнхбат, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхсайхан нарыг А.Ф.Конигийн нэрэмжит дурсгалын медалиар шагнасан.

   Тус уулзалтад МХХ-ны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, "Газопровод Союз Восток" ХХК-ийн Хуулийн болон аж ахуйн хэлтсийн дарга Рыбкина Ирина Александровна, Хуулийн ерөнхий зөвлөх Х.Оюунцэцэг нар оролцлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
7 цаг 15 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
9 цаг 38 мин
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
Уржигдар 09 цаг 25 мин
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53