“Төр, нийтийн ашиг, сонирхлыг хамгаалахад прокурорын оролцоо” сэдэвт илтгэлийн уралдаан зохион байгууллаа

   Монголын Хуульчдын холбооны Прокурорын хороо, Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хороо болон Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн, Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтэс хамтран “Төр, нийтийн ашиг, сонирхлыг хамгаалахад прокурорын оролцоо” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг зохион байгууллаа.

   Тус эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны эхний шатны шүүгчдээр Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн ахлах прокурор Ш.Одонсүрэн, Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн Судалгааны албаны хяналтын прокурор Д.Нямбат, Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ нар ажиллаж, хоёрдугаар шатанд хэлэлцүүлэхээр шилдэг 8 илтгэлийг шалгаруулсан.

    Илтгэлийн уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт 2024 оны тавдугаар сарын 30-ны өдөр Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн сургалтын танхимд болж, шүүгчдээр МХХ-ны Шүүгчдийн хорооны тэргүүн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч, доктор, дэд профессор С.Энхбаяр, УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.Сарантуяа
болон УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн Судалгааны албаны дарга, ахлах прокурор, доктор, дэд профессор Б.Мөнхдорж нар ажиллаж дараах оролцогчид шилдгээр шалгарлаа. Үүнд:

Тэргүүн байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Л.Энхсайхан “Прокурорын институтын төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийг үндсэн хуулиар хэрхэн тодорхойлсон эсэх, практикт үүсээд буй тулгамдсан асуудал” сэдвээр

Дэд байр: Дотоод хэргийн их сургуулийн оюутан Н.Эрдэнэтулга болон ОХУ-ын Прокурорын их сургуулийн Эрхүүгийн хууль зүйн институтын оюутан С.Саруулбуян нар “Прокурор нийтийн эрх ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх зүйн зохицуулалт харьцуулсан судалгаа” сэдвээр

Гутгаар байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Э.Хишигсүрэн “Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ба иргэний процессын зарчмууд” сэдвээр

Тусгай байр: “Шихихутуг” их сургуулийн оюутан А.Бямбадалай “Прокурор захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь” сэдвээр тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
Уржигдар 21 цаг 33 мин
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
Уржигдар 16 цаг 06 мин
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
Уржигдар 15 цаг 49 мин
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47