ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН БОЛЛОО

Улсын Ерөнхий Прокурорын Газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс санаачлан Монголын Хуульчдын холбоотой хамтран “Цахим орчин дахь хүний эрхийн хамгаалалт ба гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиг хандлага” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа.  

Энэхүү үйл ажиллагаа нь цахим орчин дахь хүний эрхийн хамгаалалт, цахим хэрэгсэл ашиглан үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар судалгааны ажил хийх их сургуулийн оюутнуудын санал, санаачилгыг дэмжих, илтгэх ур чадвар, арга барилыг нэмэгдүүлэх, цахим орчинд хүний эрхийг хүндэтгэх, өөрөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байх талаар мэдээлэл түгээх, сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх, оюутнуудад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа, прокурорын хяналтын ажлын онцлогийг таниулах зорилгоор зохион байгуулагдсан юм.

Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль, Шихихутуг их сургууль, Их засаг их сургуулийн Хууль зүйн сургууль, Олон Улсын Улаанбаатарын их сургууль, Оросын Холбооны Улсын Прокурорын их сургуулийн харьяа Эрхүү мужийн Хууль зүйн сургууль, Орхон их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээлэл холбооны технологийн сургууль болон Гадаад хэлний сургууль, Отгонтэнгэр их сургууль, Сити их сургуулийн 78 оюутан 52 илтгэл ирүүлжээ.

Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны хоёрдугаар шатанд нийт 8 илтгэл шалгарч, 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр илтгэлүүдийг хэлэлцүүлж, дараах илтгэлүүд шилдгээр шалгарлаа.

Тэргүүн байранд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан Т.Анужин, Э.Жавзмаа нарын “Цахим орчин дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг хандлага ба мэдлэг, боловсролын харьцуулсан судалгаа” сэдэвт илтгэл,

Дэд байранд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан Г.Анхзаяагийн “Цахим орчин дахь хүний эрхийн хамгаалалт: Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийг боловсронгуй болгох асуудал” сэдэвт илтгэл,

Гутгаар байранд Дотоод хэргийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан Г.Цэдэнгийн “Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хиймэл оюуныг ашиглах боломж, үр нөлөө” сэдэвт илтгэл тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

Мөн тусгай байранд  Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан Д.Ану, Е.Мөнхжин нарын “Цахим орчин дахь мөрдөн мөшгөх үйлдэл ба хүний халдашгүй байх эрх: Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлийн хэрэглээ, олон улсын эрх зүйн зохицуулалт” сэдэвт илтгэл, "Шихихутуг" их сургуулийн оюутан А.Буянчимэг, Б.Халиун нарын “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем дэх хүний эмзэг мэдээллийг хамгаалах эрх зүйн зохицуулалт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр бичсэн илтгэл шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
5 цаг 47 мин
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
Өчигдөр 15 цаг 05 мин
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
Өчигдөр 14 цаг 55 мин
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18