“ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ НЬ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРГИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ” сэдэвт сургалт-хэлэлцүүлэг

Монголын Хуульчдын холбооны Олон Улсын Эрх Зүйн Хорооноос санаачлан, зохион байгуулж буй “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ НЬ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРГИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ” (Investment Agreement as a Source of Investor’s Rights and Obligations) сэдэвт Сургалт-Хэлэлцүүлэгт та бүхнийг урьж байна.

Сургалт-Хэлэлцүүлэгт “Herbert Smith Freehills (Frankfurt)” олон улсын хуулийн фирмийн “Counsel”, ОУ-ын арбитрч, Хууль зүйн ухааны Доктор Bajar Scharaw зочноор оролцоно.

 

Сургалт-хэлэлцүүлгээр дараахь асуудлуудын хүрээнд олон улсын практик туршлага болон онолын ойлголтыг хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Үүнд:

  • Засгийн газар ба гадаадын хөрөнгө оруулагч хоорондын Хөрөнгө оруулалтын гэрээний онцлог, ач холбогдол
  • Хөрөнгө оруулалтын гэрээ ба гадаадын хөрөнгө оруулагчийн эрх
  • Хөрөнгө оруулалтын гэрээ ба гадаадын хөрөнгө оруулагчийн үүрэг
  • Хөрөнгө оруулалтын гэрээ ба ОУ-ын хөрөнгө оруулалтын эрх зүй
  • Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын гэрээнүүд, тэдгээрийн онцлог
  • Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын гэрээнд анхаарах зүйлс 

Үндсэн сургалтын дараа хэлэлцүүлэг явагдаж төгсгөлийн хэсэгт зочинтой нэрийн хуудас солилцох, чөлөөт яриа өрнүүлэх нетворкинг арга хэмжээтэй.

Доктор Bajar Sharaw хуульч нь “Herbert Smith Freehills” ОУ-ын хуулийн фирмд олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүй, ОУ-ын арбитрын эрх зүй болон бизнес-хүний эрхийн чиглэлээр мэргэшин ажилладаг бөгөөд ОУ-ын хөрөнгө оруулалтын болон арилжааны арбитрын маргаануудад улс орнуудын засгийн газрууд болон үндэстэн дамнасан корпорациудыг төлөөлөн оролцдог.

Тэрээр саяхан Вашингтон ДиСи дэх Дэлхийн Банкны дэргэдэх ICSID арбитр дээр АНУ-Монгол хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн хүрээнд гарсан маргаанд Монгол Улсын Засгийн газрыг амжилттай төлөөлж ялалт байгуулсан юм. Мөн тус арбитр дээр ХБНГерман Улсын Засгийн газрыг төлөөлж маргаанд оролцож байсан. Хуульч Bajar Scharaw нь “Монгол Улс дахь Гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах нь” номын зохиогч бөгөөд тус ном нь олон улсад 4000 гарам хувь борлуулагджээ. 

Сургалтад Хуульчийн үргэлжилсэн сургалтын 0.5 багц цаг тооцно. Хөнгөн зууш ба уух зүйлсээр хангана. Хураамж 50000 төгрөг.

Хууль зүйн их дээд сургуулийн оюутнууд болон иргэний нийгмийн байгууллага хамрагдах боломжтой.

Ярилцлага Монгол орчуулгатай Англи хэл дээр явагдана.

Оролоцох сонирхолтой хуульч, оюутан, мэргэжилтнүүд 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 11.00 цагийн дотор энд дарж бүртгүүлнэ үү. Өрөөний багтаамжаас үүдэн суудлын тоо хязгаартай.

Тодруулах зүйл гарвал МХХ-ны Олон Улсын эрх зүйн хороо хариуцсан Мэргэжилтэн Г.Болор-Эрдэнэ 70116364 /6/ утасаар холбогдон мэдээлэл авна уу.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
Өчигдөр 15 цаг 05 мин
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
Өчигдөр 14 цаг 55 мин
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41