СУРАГЧДАД “ЦАХИМ ОРЧНЫ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын Хуульчдын холбооноос жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн Про боно” өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн. Энэ жилийн про боно өдрийг угтаж Нийслэл болон 21 аймгийн Ерөнхий боловсролын 8-11 дүгээр ангийн сурагчдад “Цахим орчны зохистой хэрэглээ” сэдвээр нийт 72 сургуулийн 7906 сурагчид сургалт зохион байгууллаа.

Сургалтаар гэмт хэргийн тухай ойлголт, цахим гэмт хэрэг, түүний хохирогч болохоос урьдчилан сэргийлэх болон цахим донтолтын талаар сурагчдад таниулан, мэдээлэл өгсөн.

Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх ажлын хүрээнд тус сургалтад сургагч багшаар ажилласан орон нутгийн шүүхийн шүүгчид, Нийслэл, дүүрэг, орон нутгийн Прокурорын газрын прокурорууд, хуульч, өмгөөлөгч, улсын өмгөөлөгч, 21 аймгийн салбарын зохицуулагч нарт болон сургалтын хөтөлбөр боловсруулах, сургагч багш бэлтгэхэд хамтран ажилласан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар, УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн хяналтын прокурор, доктор, дэд профессор Б.Өнөрмаа, Прокурорын хорооны тэргүүн Ж.Болорпүрэв, хуульч, өмгөөлөгч Б.Бат-Отгон, “Master Brain Mongolia” ХХК-ийн сэтгэл засалч эмч, донтох эмгэг судлаач Ж.Гантулга, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Энхчимэг, Х.Саруул нарт ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ, ажлын амжилт хүсье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХҮНИЙ ЭРХИЙН ХОЁРДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦСОН ӨМГӨӨЛӨГЧДӨД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
1 цаг 47 мин
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2 цаг 0 мин
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ М.БААСАНБАТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2 цаг 26 мин
МЭДЭЭЛЭЛ
8 цаг 34 мин
ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН АНХААРАЛД
Өчигдөр 16 цаг 11 мин
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
Өчигдөр 16 цаг 09 мин
“ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
Өчигдөр 10 цаг 09 мин
МЭДЭЭЛЭЛ
2026-11-20 16:26
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-11-20 16:14
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧИД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-11-20 11:53
МЭДЭЭЛЭЛ
2026-11-20 10:34
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-11-16 10:24
ЭМГЭНЭЛ
2026-11-13 19:46
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
2026-11-13 15:09
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20