Монголын Хуульчдын холбоо нь гишүүн хуульчдынхаа сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийтийн тусын тулд болоод нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбоотой үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг. Энэ ажлын нэг нь жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдөр Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг “Хуульчийн про боно өдөр” юм.
Энэ жил Монголын Хуульчдын холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Өмгөөлөгчдийн холбооноос “Хуульчийн про боно-2026”, “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөгийг нэгтгэн 2026 онц 05 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатарын талбайд, орон нутагт 04 сарын 27-29-ны өдөр зохион байгууллаа.
Тус өдөрлөгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх Шүүхийн тусгай архив, Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын арбитр, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Гадаадын иргэн, харьяатын газар, Архивын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хяналт шалгалтын газар, Татварын ерөнхий газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүгчдийн холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчдын танхим, "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ, "Төрийн орон сууцны корпораци" TӨХХК, Өмгөөллийн "Компасс консалтинг", "Эм Жэй Эл Атторнэйс" ХХН, "Цогц өмгөөлөл" ХХН, "Алтаргана" хуулийн товчоо, "Тэргүүн өндөр" ХХК, "Нөмөрт партнерс" ХХК, "Агууч Лоу фирм" ХХК, "Эв эе партнерс" ХХК, "Легал гайд" ХХК, "Легал жастис" ХХК, "Чирха өвгөн" ХХН, "Хюмэн этхос" ХХК болон Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв, хуульч, өмгөөлөгчид оролцож, иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгч, зарим төрийн байгууллагууд төрийн зарим үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлсэн ба энэ жилийн хувьд орон сууцны захиалгын гэрээ хийж хохирсон иргэдэд мэргэжлийн хуульчид тусгайлан зөвлөгөө өгч ажиллаа.
Энэ жилийн “Хуульчийн про боно өдөр”-ийг угтан Нийслэл болон 21 аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалтын талаар ойлголт мэдээлэл өгөх, бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, хариуцлагын ухамсар, зан үйлийн зөв төлөвшлийг бий болгох зорилгоор “Хүндлэлээр нөхөрлөе” сэдвээр сургалт зохион байгуулсан ба нийт 86 сургуулийн 15151 сурагч хамрагдаж, шүүгч, прокурор, өмгөөлөгч, Хүний Эрхийн Үндэсний Комиссын референтүүд, цагдаагийн байгууллагын алба хаагчид, улсын өмгөөлөгч болон 21 аймгийн салбарын зохицуулагчдын төлөөлөл бүхий 100 гаруй хүн сургагч багшаар ажиллалаа.
Мөн Өмгөөллийн "Эм Жэй Эл Атторнейс" ХХН, Түвшинтөмөр ТТ партнерс ХХК, Компасс консалтинг ХХК, Чулуун адвокатс ХХН, “Эрхэмж” ХХН, Мөнх Харбүргэд консалтинг ХХК, Грандлекс партнерс ХХК, Сод консалтинг ХХН, Эрх зүйн гүүр ХХК, Дэвжих фемида, Легас Атторнийз, Аситис Легал ХХК, “Ковин консалтинг” ХХН, "Бэгз Ло Консалтинг" ХХК, өмгөөлөгч Ц.Галбадрах, Г.Алтанчимэг, Б.Ариунбуян, Э.Мягмарцэрэн, Е.Ганчөдөр нар өөрийн ажлын байран дээрээ 7 хоногийн турш нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.
“Хуульчийн про боно өдөр”-өөр улсын хэмжээнд нийт 11123 иргэн өөрт тулгамдсан асуудлаар хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй авсан байна.
Тус үйл ажиллагаанд оролцсон нийт төрийн болон төрийн бус байгууллагууд, хуулийн этгээдүүд, хуульч, өмгөөлөгч, бусад хуульчид болон Монголын Хуульчдын холбооны 21 аймгийн салбар зохицуулагчдад ТАЛАРХАЛ илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.
ХУУЛЬЧИЙН НИЙТЭД ТУСТАЙ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛСЭН ХОРОО
