ХУУЛЬ ЗҮЙН ПРО БОНО ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Монголын Хуульчдын холбооны дэргэд Хууль зүйн Про боно төв байгуулагдаж, өнөөдөр үүд хаалгаа нээлээ. Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй, онцгойлон оюун, сэтгэцийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад чиглэсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгоход төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангах, нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээг үзүүлэхэд ялгаатай байдал үүсгэж буй эрх зүйн орчныг өөрчлөх, эрх зүйн актын уялдааг хангахад стартегийн түвшинд ажиллах бодлого боловсруулах, хүүхдийн эрх зүйн боловсрлыг дээшлүүлэх чиглэлээр голчон ажиллах юм.

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат нээлтийн үгэндээ - Хууль зүйн про боно төв нь хуульчдын сайн дурын нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаанд тулгуурлан про боно үйлчилгээг нэгдсэн байдлаар зохион байгуулах, цаашид бодлого тодорхойлж ажиллах чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж байгааг онцоллоо.

Нээлтэд хүндэт зочдоор Улсын Их хурлын гишүүн Х.Баасанжаргал, Хүний Эрхийн Үндэсний комиссын гишүүн Ж.Хунан, Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны тэргүүн, шүүгч Л.Батбаатар, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, Прокурорын хорооны тэргүүн, прокурор Б.Энхбат, Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээллийн технологийн хэлтсийн дарга О.Чинзориг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын дарга Д.Гэрэл болон Солонгос Улсын Жипионг хуулийн фирмийн үүсгэн байгуулагч Им Сун Тек, партнер Ким Янгсу, "Ди Эл Жи" хуулийн фирмийн Нийтийн ашиг сонирхлын Хүний эрхийн төвийн дарга Ким Юухёг, "Наму" Сэтгэцийн нөхөн сэргээх байгууллагын захирал И Жун Хо, Чонжү Сэтгэцийн Эрүүл Мэндийн төвийн захирал Ким Дэ Хван, “Ханул” сэтгэцийн эмгэгтэй хүний хүний эрхийг хамгаалан дэмжих байгууллагын дарга Чэй Жон Гин болон бусад албаны төлөөлөл, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хорооны тэргүүн Ц.Одонжав, мөн Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, бусад хуульчид оролцлоо.

Энэ өдөр Жипионг хуулийн фирмийн үүсгэн байгуулагч Лим Сун Тек “Солонгосын Про боно төвийн тухай”, өмгөөлөгч Ём Хёнгуг “Солонгос дахь про боногийн өнөөгийн байдал ба Өмгөөлөгчдийн холбооны үүрэг”, ХНТМҮАЭХорооны тэргүүн Ц.Одонжав “Монгол Улс дахь хууль зүйн про боно хөгжил” сэдвээр тус тус мэдээлэл хийсэн. Мөн нээлтийн үйл ажиллагааны үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Хууль зүйн Про боно төвийг байгуулахад дэмжлэг үзүүлсэн нийт хуульчид болон Солонгосын “Жипионг”, “Ди Эл Жи” хуулийн фирмүүдэд талархал илэрхийлж, цаашдын ажилд амжилт хүсье.

⚖️Про боно нь зөвхөн үйлчилгээ биш, шударга ёсыг түгээх, нийгэмд хувь нэмэр оруулах хүч юм. Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЭМГЭНЭЛ
Уржигдар 19 цаг 46 мин
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
Уржигдар 15 цаг 09 мин
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26