“ХҮНДЛЭЛЭЭР НӨХӨРЛӨЕ” СУРГАЛТАД 15 МЯНГАН ГАРУЙ СУРАГЧ ХАМРАГДЛАА

Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооноос “Хуульчийн про боно-2026” өдрийг угтаж “Хүндлэлээр нөхөрлөе” сэдэвт сургалтыг Нийслэл болон 21 аймгийн Ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурагчдад 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 01-ний өдрийн хооронд зохион байгууллаа.

Үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалтын талаар ойлголт, мэдээлэл өгөх, бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, хариуцлагын ухамсар, зан үйлийн зөв төлөвшлийг бий болгох зорилгоор зохион байгуулсан тус сургалтад нийт 86 сургуулийн 15151 сурагч хамрагдлаа.

Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх ажлын хүрээнд тус сургалтад сайн дураар оролцож сургагч багшаар ажилласан Аймгийн шүүхийн шүүгчид, Нийслэл, дүүрэг, орон нутгийн Прокурорын газрын прокурорууд, Хүний эрхийн Үндэсний комиссын референтүүд, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, хуульч, өмгөөлөгч, улсын өмгөөлөгч, 21 аймгийн салбарын зохицуулагч нарт болон сургалтын хөтөлбөр боловсруулах, сургагч багш бэлтгэхэд хамтран ажилласан ахмад шүүгч Э.Ариунаа, хуульч өмгөөлөгч Б.Ариунбуян, ХНТМҮАЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхсайхан нарт ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ, цаашдын ажилд нь амжилт хүсье.

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
12 цаг 14 мин
МЭДЭЭЛЭЛ
Уржигдар 12 цаг 24 мин
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09