Монголын хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хороо нь хуульчдын мэргэжлийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, хууль зүйн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлэх, нийтийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий бүтэц сайн дурын гишүүнчлэлтэй хороо юм. Хорооны эрхэм зорилго нь Монголын хуульчдын про боно үйл ажиллагааг системтэйгээр хөгжүүлэх, нийтийн эрх ашгийг хамгаалах замаар нийгмийн шударга байдлыг бэхжүүлэхэд оршино. Энэ хүрээнд хороо нь хуульч, хуулийн фирмүүдийн сайн дурын оролцоог зохион байгуулах, про боно кейсийн бүртгэл, хуваарилалт, хяналтын тогтолцоог бүрдүүлэх, хууль зүйн туслалцааны хандалтын нэгдсэн сүлжээг хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл хүргэх, эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн хууль зүйн үйлчилгээ үзүүлэх, чиглүүлэх үйлчилгээ хэрэгжүүлэх замаар хууль зүйн туслалцааны хүртээмжийг бодитоор нэмэгдүүлж байна. Түүнчлэн хороо нь нийтийн ашиг сонирхолд хамаарах хэрэг, маргаанд хуульчийн оролцоог хангах, стратегийн өмгөөллийг хөгжүүлэх, хүний эрх, байгаль орчин, нийгмийн эмзэг бүлгийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр стратегийн ач холбогдол бүхий кейсүүдийг дэмжих замаар эрх зүйн орчныг сайжруулахад хувь нэмэр оруулдаг. Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор сургалт, хэлэлцүүлэг, өдөрлөг зохион байгуулах, хууль зүйн мэдээлэл, соён гэгээрүүлэх агуулгыг олон нийтэд түгээх, их, дээд сургуулийн хууль зүйн клиник сургалттай хамтран ажиллах зэрэг үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлж байна. Хороо нь үйл ажиллагаандаа хуульчийн мэргэжлийн ёс зүй, хараат бус байдал, сайн дурын оролцоо, үйлчилгээний чанар, үр нөлөө, ил тод, хариуцлагатай байдлыг хангах, Про боно түншлэл, хамтын ажиллагаанд тулгуурлах зэрэг үндсэн зарчмыг баримталдаг. Цаашид Монгол Улсад хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, МХХ-ны дэргэд Хуульчийн Про Боно Төвийг байгуулах, нийтийн эрх ашгийг хамгаалах олон талт төрөлжсөн пробоно үйл ажиллагааны тогтолцоог хөгжүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Эрхэмбаярын Мөнхзолбоо 2016 оны 01 сарын 12-ны өдрөөс эрхээ авч, МХХолбооны гишүүнээр элсэн, одоог хүртэл тасралтгүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэн, ажиллаж байна. Э.Мөнхзолбоо би иргэн болон эрүүгийн хэрэгт мэргэшин ажилладаг. Өмгөөллийн ажлын шударга ёсны зарчмыг баримтлан, өндөр хариуцлагын дор тууштай эрхэлсээр байна.
Ерөнхий мэдээлэл:
Эцэг/эхийн нэр: Очирсүрэн
Нэр: Төгөлдөр
Хүйс: Эмэгтэй
Холбоо барих:
Утас: 99951219
e-mail: tuguldur@chuluun-advocates.mn
АЖЛЫН ТУРШЛАГА
2021.09-2022.06 Өмгөөлөгчийн туслах
“Чулуун Адвокатс” ХХН, Улаанбаатар хот
2022.10-2023.03 Хуулийн мэргэжилтэн
“АОДЭ” ХХК, Улаанбаатар хот
2023.03-2025.01 Өмгөөлөгчийн туслах
Өмгөөллийн “Чулуун Адвокатс” ХХН, Улаанбаатар хот
2024.12 - Монголын Хуульчдын Холбооны гишүүн, Хуульч
2025.01 – Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Өмгөөлөгч
2025.01-Одоог хүртэл. Өмгөөллийн “Чулуун Адвокатс” ХХН, Өмгөөлөгч
Боловсрол
2023 оноос Монгол Улсын Их Сургууль- Хууль зүйн сургуулийн Магистрант/эрх зүйн судалгааны /
2017-2022 Бакалаврын зэрэг /Монгол Улсын Их Сургууль- Хууль зүйн сургууль/Эрх зүйч
Бакалаврын судалгааны ажлын сэдэв: Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх зохицуулалт, онцлог
Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл: Хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт, онцлог /Монголын Олон Улсын Арбитраас 2023 онд зохион байгуулсан эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд хэлэлцүүлсэн/
Хөдөлмөрийн хууль тогтоомжийн бүрэлдэхүүн: Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний эрх зүйн зохицуулалт /Эрх зүй сэтгүүлийн 2025 оны 2 дугаар улирлын дугаарт хэвлэгдсэн/
Утас: /+976/ 89844454
Цахим шуудан: Tuvshinjargaltuvshuu66@gmail.com
БОЛОВСРОЛЫН БАЙДАЛ
Багануур дүүрэг Боловсрол цогцолбор сургууль /Бүрэн дунд/ 2006-2017
Шихихутуг Их сургууль /Эрх зүйч/ 2017-2021
Сургалт
Хуульчийн үргэлжилсэн сургалтууд
АЖЛЫН ТУРШЛАГА
"Хаан даатгал" ХХК
Албан тушаал: Эрх зүйн мэргэжилтэн /2021.08-2021.12/
“Өмгөөллийн Монгол Өмгөөлөгч” ХХН
Албан тушаал: Өмгөөлөгчийн туслах /2021.12-2023.12/
Албан тушаал: Хуульч, Өмгөөлөгч /2024.01-2024.03/
“Өмгөөллийн Авалон лекс” ХХК
Албан тушаал: Хуульч, Өмгөөлөгч /2024.03/
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр: Болдбаатарын Энхчимэг
Төгссөн сургууль: МУИС-Хууль зүйн сургууль
Мэргэжил, боловсрол: Эрх зүйч, бакалавр
Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:
2010-2012 Легал-эйд ХХК
2012-2022 Роялньюкэстл ХХК хуульч
2022-2024 он “Легал Консалтанси энд Рисерч Тийм” ХХК гүйцэтгэх захирал, өмгөөлөгч
2024- оноос "Жастис энд экуалити консалтинг"ХХК гүйцэтгэх захирал, өмгөөлөгч
Ажлын дадлага туршлага: Бизнес, Хөдөлмөр, иргэний эрх зүйн чиглэлээр мэргэшиж ажилласан.
Гишүүнчлэл, мэргэжлийн тусгай зөвшөөрөл: 4336
Эдийн засгийн эрх зүйн хороо,
Захиргааны эрх зүйн хороо
Өмгөөлөгчдийн хороо
Хуульчийн Нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх асуудал эрхэлсэн хороо
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр: Мэндбаярын Өлзийцэцэг
Төрсөн он, сар, өдөр: 1986.02.10
Төгссөн сургууль: МУИС-ХЗС
Мэргэжил, боловсрол: Эрх зүйч, дээд
Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал: Өмгөөлөгч
Ажлын дадлага туршлага: 13 жил
Гишүүнчлэл, мэргэжлийн тусгай зөвшөөрөл: Өмгөөлөгчдийн хорооны УЗ гишүүн, ХНТМҮАЭХ-ы УЗ гишүүн
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Мөнхбатын МӨНХЖАРГАЛ
Төгссөн сургууль:
МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүй, бакалавр
ИБУИНХУ-ийн Бирмингэмийн Их сургуульд Нийтийн захиргааны магистр
Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал: Өмгөөллийн “Эм Жэй Эл Атторнейс” ХХН-ийн Удирдах партнер, хуульч, өмгөөлөгч
Ажлын дадлага туршлага: Мэргэжлээрээ тасралтгүй 16 дахь жилдээ ажиллаж байгаа
Гишүүнчлэл, мэргэжлийн тусгай зөвшөөрөл: МӨХ, МХХ-ны гишүүн, хуульч өмгөөлөгч, Үнэт цаасны зах зээлд хууль зүйн зөвлөгөө өгөх эрхтэй, Компанийн засаглалын гэрчилгээтэй, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Мэргэшсэн салбар, чиглэл: иргэн, захиргааны хэргийн өмгөөлөл, бизнесийн хэлцэл гэрээний эрх зүй, компанийн эрх зүй, үнэт цаас хөрөнгийн зах зээл, оюуны өмчийн эрх зүй, үл хөдлөх эд хөрөнгө зуучлал, ашигт малтмал
Эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр: Лхагважавын Энхсайхан
Төрсөн он, сар, өдөр: 1963.11.17
Төгссөн сургууль: ОХУ-ын Эрхүүгийн Улсын Их Сургууль, МУИС-ХЗС, бакалавар, магистр
Мэргэжил, боловсрол: Түүх, нийгмийн ухааны багш, эрх зүйч, дээд
Ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал: Хууль зүйн зөвлөх үйлчилгээний "Амитис Легал" ХХК-ийн үүсгэн байгуулагч, өмгөөлөгч
Ажлын дадлага туршлага: Улсад нийт 30 жил, хууль зүйн салбарт 24 жил, өмгөөлөгчөөр 22 жил ажиллаж байна.
Гишүүнчлэл, мэргэжлийн тусгай зөвшөөрөл: МӨХ, МХХ-ны гишүүн.
Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн - 0391, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн -1072, Компанийн засаглалын - 0130498, Олон Улсын худалдааны Арбитын гэрчилгээтэй.
Сонгуульт ажил: 2013-2019 онд Монголын хуульчдын Холбооны Зөвлөлийн гишүүн, 2013 онд ХНТМҮАЭХ-г үүсгэн байгуулагч, Удирдах Зөвлөлийн гишүүн, 2018-2022 онуудад ХНТМҮАЭХ хорооны Тэргүүнээр сонгогдож ажилласан.