Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооноос “Төрөлжсөн про боно” сэдэвт өглөөний уулзалтыг Төв аймгийн хуульчдад зохион байгуулав. Энэхүү уулзалтын зочин илтгэгчээр Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны Тэргүүн Ц.Одонжав, чиглүүлэгчээр Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Өлзийцэцэг нар оролцсон.
Тус уулзалтад Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчид, өмгөөлөгчид хуульчид, эвлэрүүлэн зуучлагчдын төлөөлөл оролцож, санал солилцлоо.