“ОЮУТАН ПРО БОНО” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооноос“Хуульчийн про боно–2026” өдрийг угтан Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв, Хууль зүйн клиникүүдийн “Ахиц” нийгэмлэгтэй хамтран “Оюутан про боно” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн хүрээнд хуульчийн нийгмийн хариуцлага, про боно үйл ажиллагааны ач холбогдол, төрөлжсөн про боно үйлчилгээний хөгжил, хууль зүйн клиник сургалтын үр нөлөө, оюутны оролцоог нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцэж, илтгэлүүдийг танилцуулсан.

Тодруулбал, Хууль зүйн клиникүүдийн “Ахиц” нийгэмлэгийн тэргүүн Н.Туяа “Хуульчийн нийгмийн хариуцлага ба Про боно”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор С.Болормаа “Хууль зүйн клиник сургалт ба оюутан про боно оролцоо, ач холбогдол”, Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцааны зөвлөх, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны тэргүүн Ц.Одонжав “Төрөлжсөн про боно – нийтэд тустай үйл ажиллагааны хөгжил ба мэргэшил”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн тавдугаар түвшний оюутан Ө.Энхжин “Оюутан про боног практикт хэрэгжүүлэх нь” сэдвээр тус тус илтгэл тавьж оролцов.

Хэлэлцүүлгийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн гэрээт дэд профессор, доктор (Ph.D) З.Сүхбаатар, ахлах багш, доктор (Ph.D) Н.Энхцэцэг нар удирдан явуулсан бөгөөд Монгол Улсын Их сургууль, “Отгонтэнгэр” их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, “Чингис Соосэ” их сургууль, “Рояаль” олон улсын их сургууль, “Их засаг” их сургууль, “Шихихутуг”их сургууль, “Сити” их сургууль, “Идэр” их сургуулийн 70 гаруй оюутан оролцлоо.

Энэхүү хэлэлцүүлэг нь ирээдүйн хуульчдын нийгмийн хариуцлага, оюутнуудын про боно үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх, туршлага солилцох чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЭМГЭНЭЛ
16 цаг 36 мин
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
21 цаг 14 мин
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26