Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Монголын Хуульчдын холбооны Зөвлөл ээлжит бусаар хуралдаж 8 асуудал хэлэлцэж, 7 тогтоол баталлаа. 

Монголын Хуульчдын холбооны дээд шагнал “Шударга ёс” одон байна. 

Монголын Хуульчдын холбооны шагналын журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Ажлын хэсгийн ахлагч, Зөвлөлийн гишүүн Ц.Ганболд танилцуулж, Зөвлөлийн гишүүд баталснаар Хуульчдын холбооны дээд шагнал “Шударга ёс” одон байх ба Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн баталсан шагнал олгох тусгай болзол, шалгуурын  дагуу хуульчдын дундаас сонгон шалгаруулах эрх зүйн орчин бүрдлээ. (Шагналын журамтай ЭНД дарж танилцана уу.)

Монголын Хуульчдын холбооны Тамгын газар 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа Зөвлөлд танилцуулав.

Хуульчдын холбооны Тамгын газрын 2023 оны 1 дүгээс сарын 2-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэсэн ажлын тайланг Тамгын газрын дарга Ш.Жолбарс Зөвлөлд тайлагналаа. (Тайлантай ЭНД дарж танилцана уу.) 

Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэв.

Хуульчдын холбооны Тамгын газраас Хуульчдын холбооны Хяналтын зөвлөлд холбооны 2022 оны бүтэн жилийн, 2023 оны эхний хагас жилийн санүүгийн тайлан болон 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг хүргүүлснийг хянаж холбогдох санал, зөвлөмжийг Хяналтын зөвлөлийн гишүүн Ж.Эрдэнэбилэг Хуульчдын холбооны Зөвлөлд танилцууллаа. 

Түүнчлэн Хяналтын зөвлөлийн ажиллаж журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Зөвлөлийн тогтоол батлагдсанаар Хяналтын зөвлөлийн гишүүд цахимаар хуралдах, гаргасан шийдвэрээ цахим гарын үсгээр баталгаажуулах эрх зүйн орчин бүрдлээ. (Хяналтын зөвлөлийн ажиллах журамтай ЭНД дарж танилцана уу.)

Монголын Хуульчдын холбооны “Мэргэшсэн хуульч” нэршил хэрэглэх эрхийн батламж олгох орон тооны бус зөвлөлийн зарим гишүүдийг батламжлав. 

Хуульчдын холбооны зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар “Мэргэшсэн хуульч нэршил хэрэглэх, түүнийг олгох журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор журамд заасан “Мэргэшсэн хуульч” нэршил хэрэглэх эрхийн батламж олгох орон тооны бус зөвлөлийг байгуулж, гишүүдийг батламжиллаа. Орон тооны бус зөвлөлиийн гишүүнээр Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороо, Захиргааны эрх зүйн хороо, Эрүүгийн эрх зүйн хороо, Иргэний эрх зүйн хороо, Эдийн засгийн эрх зүйн хороо, Олон улсын эрх зүйн хорооноос нэр дэвшүүлсэн 7 хуульчаас 5 хуульчийг олонхын саналаар батламжиллаа. (Зөвлөлийн тогтоолтой ЭНД дарж танилцана уу.)

 Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны шүүгч гишүүнийг сонгож, батламжлав.

Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлөөс Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны шүүгч гишүүнд нэр дэвшүүлсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяаг олонхын саналаар сонгож, Зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 36 дугаар тогтоолоор батламжиллаа. 

Харин тус хороонд нэр дэвшсэн 2 хуульч профессорын төлөөлөл олонхын санал авч чадаагүй тул Зөвлөлөөс Хуульчдын холбооны Тамгын газарт  хуульч профессорын төлөөллийг нэр дэвшүүлэх ажлыг нээлттэй зохион байгуулж Зөвлөлд танилцуулахыг даалгалаа. (Зөвлөлийн тогтоолтой ЭНД дарж танилцана уу.)

Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны зарим гишүүдийг сонгож, батламжлав.

Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан тус хороодын гишүүдийн сонгох, батламжлах асуудлыг хэлэлцэж энэ удаад нэр дэвшсэн 10 хуульчаас 7 хуульчийг Зөвлөлөөс батламжиллаа.  (Зөвлөлийн тогтоолтой ЭНД дарж танилцана уу.)

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
2026-07-08 17:11
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-07-08 16:03
БАЯР ХҮРГЭЕ
2026-07-07 16:14
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
2026-07-07 15:52
“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-07-06 12:05
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-07-06 11:51
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ТОДОРЛОО
2026-07-06 10:15
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-07-03 13:15
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2026-07-03 13:10
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-02 09:48
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2026-07-02 09:24
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
2026-07-02 09:22
МЭДЭЭЛЭЛ
2026-07-07 10:54
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026-07-02 09:18
СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-06-26 17:50
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН 10 ЖИЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ СИМПОЗИУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-26 12:54
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛНО
2026-06-26 10:27
“Хиймэл оюун, шударга ёс ба хууль дээдлэх ёс” сэдэвт олон улсын цахим сургалтад урьж байна
2026-06-26 09:24
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ-2026” БОЛЛОО
2026-06-25 12:27
ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН ЗУНЫ ЦУГЛАРАЛТ, БОДЛОГЫН ХАКАТОН БОЛЛОО
2026-06-22 11:40