ЯПОН УЛСЫН АЙЧИ МУЖИЙН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Тамгын газрын дарга Ш.Жолбарс нар Япон Улсын Айчи мужийн Хуульчдын холбооны өмгөөлөгч Танабэ Масанори тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийн талаар танилцуулж, цаашид хэрхэн хамтарч ажиллах, харилцан туршлага солилцох асуудлаар санал солилцсон.
Мөн уулзалтын үеэр Айчи мужийн Хуульчдын холбооны төлөөлөгчдөд ирэх 10 дугаар сард зохион байгуулах Азийн 13 дахь удаагийн про боно чуулга уулзалтын талаар мэдээлэл өгсөн бөгөөд тэд тус үйл ажиллагаанд хамтран ажиллахаа илэрхийллээ.
Энэхүү уулзалтын дараа Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзсан. Уулзалтаар төлөөлөгчдөд Монгол Улсын парламентын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулсан юм.
Үүний дараа төлөөлөгчдийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргал хүлээн авч уулзаж, тус шүүхийн үйл ажиллагааг танилцуулсан. 
Сонирхуулахад, Айчи мужийн Хуульчдын холбоо нь Япон Улсын  Нагоя хотод байрладаг бөгөөд дотоод болон гадаадын өмгөөлөгчид, хуулийн мэргэжлийн корпорациудаас бүрддэг, Ичиномия, Ханда, Ниши-Микава, Хигаши-Микава гэсэн дөрвөн салбар нэгжтэй ажээ. Тус салбар бүрд нь тухайн бүс нутгийн иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх Орон нутгийн Хууль зүйн зөвлөгөөний төвүүд ажилладаг байна. Мөн Хүний эрхийн хамгааллын хороо, Эрүүгийн хамгааллын хороо, Хэрэглэгчийн эрхийн хороо, Хүүхдийн эрхийн хороо, Олон Улсын харилцааны хороодуудтай ажээ.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Уржигдар 11 цаг 26 мин
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12