ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын Хуульчдын холбооны Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хороо, Хүүхдийн эрхийн дэд хороо, Хүүхдийн хуульчдын клуб хамтран “Хүүхдийн эрхийн хууль тогтоомжийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар зочид буудлын Сонгинохайрхан танхимд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч доктор, профессор П.Одгэрэл нээж хэлэлцүүлгийн ач холбогдол, үр дүн, онцлогийн талаар онцлон тэмдэглэлээ. Учир нь тус хэлэлцүүлгийн хувьд хүүхдийн эрхийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн ханган ажилладаг төрийн байгууллага, алба хаагчид, Төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагуудын голлох алба хаагчдын оролцуулсан төдийгүй хуулийн хэрэгжилт, анхаарах асуудлын талаар тэдний санал дүгнэлтийг сонсож, цаашид эрх зүйн зохицуулалтыг хэрхэн боловсронгуй болгох талаар бодит кейс, баримт, практик судалгаан дээрх үндэслэсэн санал дүгнэлтэд үндэслэснээрээ онцлог юм. Мөн хэлэлцүүлэгт оролцогчдын хэлэлцүүлсэн итгэл, санал дүгнэлтүүдийг өнөөдөр Улсын Их Хурлаар хэлэлцэх түвшинд байгаа Хүүхдийн эрхийн хамгааллын хууль тогтоомжийн нэмэлт өөрчлөлтөд тусгуулах үүднээс албажуулан хүргүүлэх юм. Ийнхүү хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр ажиллаж байгаа алба хаагчдын үнэтэй санал дүгнэлтүүд Амьд хууль гарах өндөр ач холбогдолтой юм. Энэхүү хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбооноос санаачлан Прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Гэр бүл,хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил газар, Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчид, Төрийн бус байгууллагын хамтын оролцоотойгоор зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Болд-Эрдэнэ, илтгэгчээр Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр “Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, анхаарах асуудал”, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч А.Энхбаатар “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, анхаарвал зохих зарим асуудал”, Нийслэлийн Гэр бүл,хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Б.Батсайхан “Хүүхдийн эрх, хамгаалал”, Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн хяналтын прокурор Д.Нямбат “Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүүхэд хохирсон гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөл”, Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Долгорсүрэн “Хүний эрхийн үндэсний комиссоос Улсын Их Хуралд өргөн барьсан илтгэлүүд, хүүхдийн эрхийн асуудлуудыг тусгасан байдал” сэдвээр тус тус илтгэлүүд хэлэлцүүллээ. Хүүхдийн эрхийн хууль тогтоомжийн хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулсан мөн алба хаагчдыг идэвхтэй оролцуулсан Прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Гэр бүл,хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил газар, Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчид, Төрийн бус байгууллагуудад талархсанаа илэрхийлье. Хэлэлцүүлэгт оролцсон хүн бүрийн үнэтэй санал, дүгнэлтүүд Хүүхдийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хүүхдэд ээлтэй нийгмийг бий болгоход зохих хувь нэмрээ оруулах ач холбогдолтой байв. Хэлэлцүүлгийн үр дүнд гарсан санал дүгнэлтийг Хүүхдийн эрхийн хамгааллын хууль тогтоомжийн төсөл дээр ажиллаж байгаа ажлын хэсэг болон УИХ-ын гишүүдэд хүргүүлэх шиийдвэрийг гаргалаа. Мөн хэлэлцүүлгээс хүүхдэд ээлтэй нийгмийг бий болгоход зайлшгүй иргэн бүрийн анхаарах ёстой гол зарчим болон эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх талаар тодорхой уриалгыг гаргахаар боллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
7 цаг 23 мин
МЭДЭЭЛЭЛ
Өчигдөр 14 цаг 28 мин
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
Уржигдар 11 цаг 53 мин
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
Уржигдар 11 цаг 51 мин
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
Уржигдар 11 цаг 49 мин
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
Уржигдар 10 цаг 07 мин
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50