Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ИЙГ ЗУРГАА ДАХЬ ЖИЛДЭЭ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

   

    Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг.

   Энэ өдрийг тохиолдуулан Улаанбаатар хот болон 21 аймагт “Хуульчийн про боно өдөр” өдөрлөгийг зохион байгуулж,  Монголын Хуульчдын холбооны гишүүд нь хуульчийнхаа хувьд бусдаас хөлс авахгүйгээр нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, иргэний эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хууль сурталчлах ажлуудыг хэрэгжүүлдэг уламжлалтай.

   Энэ жил уламжлал ёсоор “Хуульчийн про боно өдөр-2024” өдөрлөгийг 2024 оны тавдугаар сарын 01-ний өдөр Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбайд зохион байгууллаа.

   Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Сүхбаатарын талбайд зохион байгуулсан өдөрлөгийн нээлтэд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл,  Нийслэлийн засаг даргын Тамгын газрын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын дарга Д.Амгалан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид, Нийслэлийн прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга Б.Ганбаатар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны мэргэжилтэн хошууч Д.Цэрэнчимэд, Цагдаагийн Ерөнхий газрын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн ахмад О.Болор-Эрдэнэ, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Цахим мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга С.Билигсайхан, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Баатарцогт, Хууль зүйн туслалцааны төвийн захирал Л.Уянга, Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч Ч.Баянжаргал, МУИС-ийн ХЗС-ийн практик сургалтын төвийн захирал С.Болормаа, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Чингэлтэй Дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Э.Оюунбилэг, Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хорооны дарга Г.Цагаанбаяр, тус хорооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхсайхан, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Лувсанданзанжамцан болон Хуульчдын холбооны бүтцийн байгууллагын удирдлага, хуульчдын төлөөлөл оролцсон.

    Монголын Хуульчдын холбоо нь гишүүн хуульчдынхаа сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийтийн тусын тулд болоод нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбоотой үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг. Тус ажлын нэг нь жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдөр Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг “Хуульчийн про боно өдөр” байдаг.

    Энэ жилийн өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны бүтцийн байгууллага, гишүүн хуульчдаас гадна Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн Ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Нотариатчдын танхим, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Нийслэлийн газар зохион байгуулалтын газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Санхүүгийн зохицуулах хороо, өмгөөллийн “Эм Жи Эл атторнейс”, “Легал гайд” ХХН, МУИС-ийн Практик сургалтын төв, “Шихихутуг” их сургууль зэрэг хуулийн болон төрийн захиргааны байгууллага, хууль зүйн сургууль, өмгөөллийн нөхөрлөлүүд оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж, хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй өгсөн.

   Мөн Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ахмадын хорооны ахмад өмгөөлөгч С.Алтанцэцэг, Д.Даваа, Ю.Сэвлэгмаа, Б.Соёл-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Л.Баярт, ахмад хуульч Ж.Туяа нар 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч ажиллалаа. Түүнчлэн хуульчид Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Баянгол, Сэлбэ, Баянхошуу зэрэг салбарт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгч ажилласан.

   Монгол орон даяар зохион байгуулсан "Хуульчийн про боно-2024" өдөрлөгт улсын хэмжээнд нийт 3550 орчим иргэн хүрэлцэн ирж, хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл үнэ төлбөргүй авсан байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
БАЯР ХҮРГЭЕ
18 цаг 7 мин
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
18 цаг 29 мин
“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
Уржигдар 12 цаг 05 мин
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Уржигдар 11 цаг 51 мин
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ТОДОРЛОО
Уржигдар 10 цаг 15 мин
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-07-03 13:15
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2026-07-03 13:10
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-02 09:48
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2026-07-02 09:24
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
2026-07-02 09:22
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026-07-02 09:18
СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-06-26 17:50
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН 10 ЖИЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ СИМПОЗИУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-26 12:54
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛНО
2026-06-26 10:27
“Хиймэл оюун, шударга ёс ба хууль дээдлэх ёс” сэдэвт олон улсын цахим сургалтад урьж байна
2026-06-26 09:24
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ-2026” БОЛЛОО
2026-06-25 12:27
ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН ЗУНЫ ЦУГЛАРАЛТ, БОДЛОГЫН ХАКАТОН БОЛЛОО
2026-06-22 11:40
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ – 2026” БОЛНО
2026-06-19 14:20
БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН СОЦИАЛИСТ ШРИ ЛАНКА УЛС: ИРГЭНИЙ БОЛОН АРИЛЖААНЫ МАРГААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ШИНЭ ХУУЛИЙГ БАТАЛЛАА
2026-06-18 14:42
“ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2026-06-18 09:37