"БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГЭМ, ЗАСАГЛАЛ (БОНЗ) – ХУУЛЬЧДЫН ҮҮРЭГ, ОРОЛЦОО" СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

  Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо болон Өмгөөллийн “ПрайсуотэрхасКүүпэрс Легал” ХХН хамтран "Байгаль орчин, нийгэм, засаглал (бонз) – хуульчдын үүрэг, оролцоо" сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны 10-р сарын 09-ний өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг хорооны тэргүүн, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нээж үг хэлсэн бол “ПрайсуотэрхасКүүпэрс Легал” ХХН-ийн хуулийн үйлчилгээ хариуцсан ахлах менежер, хуульч, өмгөөлөгч Р.Мөнхжаргал зочин илтгэгчээр, Захиргааны эрх зүйн хорооны дэргэдэх Байгаль орчны эрх зүйн дэд хорооны зохицуулагч, хуульч Р.Лхагвабаяр модератороор оролцлоо.
Тус хэлэлцүүлэгт компанийн хуулийн зөвлөх, комплайнсын мэргэжилтэн, хүний нөөцийн ажилтан, хуульч, өмгөөлөгч, судлаачид зэрэг 40 орчим хүн оролцсон.
Хэлэлцүүлгээр PWC олон улсын хуулийн фирмийн хуулийн үйлчилгээний газрын ахлах хуульч Р.Мөнхжаргал байгаль орчин, нийгэм, засаглалын талаарх үндсэн ойлголт, түүнийг тайлагнах үндсэн хэрэгцээ шаардлага, олон улсын болон дотоодын эрх зүйн орчны нөхцөл байдал болон олон улсын цаашдын чиг хандлагын талаарх сонирхолтой танилцуулгыг хийсэн.
Танилцуулга болон байгаль орчин, нийгэм, засаглалын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан оролцогчид практикт болон өөрийн ажиллаж буй байгууллагад тулгамдаж байгаа зарим нэг хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцож, энэ төрлийн уулзалт хэлэлцүүлгийг илүү эрчимжүүлэх, хуульчдын оролцоог нэмэгдүүлэх байдлаар олон нийтийн ойлголт хандлагыг сайжруулах нь чухал гэдэгт санал нэгдэв.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
9 цаг 20 мин
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
14 цаг 10 мин
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00