ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

     Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл Эмнести Интернэшнлийн Олон улсын нарийн бичгийн дарга нарын газрын Хууль, бодлого эрх зүйн асуудал хариуцсан дэд захирал Ян Ветцелийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч уулзлаа.

    Уулзалтад Хуульчдын холбооны Олон улсын эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Анударь, ахлах мэргэжилтэн Ж.Бариаширсүрэн, Монголын Эмнести Интернэшнлийн гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, судлаач Халим Ким, И.Балжинням, орчуулагч Ц.Санжаалхам нар оролцлоо.

     Тус уулзалтаар олон улсын эрх зүй болон олон улсын гэрээ, хэлэлцээр батлах, хэлэлцэх үйл явцад монголын хуульчдын оролцоо болон Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхтэй холбоотой асуудалд Монголын Хуульчдын Холбооны байр суурь болон цаашид энэ чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.

     Ян Ветцел нь 20 гаруй жилийн туршлагатай, олон улсын эрх зүйгээр мэргэшсэн судлаач бөгөөд өдгөө Эмнести Интернэшнлд 12 дахь жилдээ ажиллаж байгаа ажээ.Тэрбээр ХБНГУ-ын Кёльны Их Сургуулийн Европын болон Олон Улсын хамтын ажиллагааны эрх зүйн төв, Боннын Их Сургуулийн Олон улсын эрх зүйн төвд судлаачаар, Хонг Конгийн Сити Их Сургуулийн зочин судлаачаар, мөн ИБУИНВУ-ын Линкольний Их Сургуульд хуулийн ахлах багшаар ажиллаж байсан олон улсын эрх зүйн салбарт арвин туршлагатай мэргэжилтэн юм.  

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
3 цаг 15 мин
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00