ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

   Монголын Хуульчдын холбооны эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны удирдах зөвлөл 2025 оны хоёрдугаар сарын 03-ны өдөр цахимаар хуралдлаа.

   Хурлаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Хуульчдын холбооны зүгээс өгөх саналыг хэлэлцсэн бөгөөд тус төсөлд санал өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг Хорооны тэргүүн Д.Түмэнжаргал, гишүүн Г.Халиун, Э.Цолмон нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.

    Мөн хурлаар Хорооны 2025 оны төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцож, нэгдүгээр улиралд багтаан эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан өглөөний уулзалт, сургалт зохион байгуулах, иргэдэд эвлэрүүлэн зуучлалын тухай ойлголт өгөх подкастыг бэлтгэн гаргах, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагатай хамтран эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалт зохион байгуулах, хорооны бүх гишүүдийн өдөрлөг зохион байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр боллоо.

   Түүнчлэн хорооны гишүүдийн бүртгэлийг шинэчилж, гишүүдийг идэвхжүүлэх ажлыг эхлүүлэхээр болсон. Иймд тус хороонд гишүүнчлэлтэй хуульчид www.mglbar.mn цахим хуудаст гишүүний эрхээрээ нэвтэрч мэдээллээ (утасны дугаар, и-мэйл хаяг гэх мэт.) шинэчилнэ үү.

   Хороо хариуцсан мэргэжилтэнтэй 88080332 утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35