СИНГАПУР УЛСАД ХИЙСЭН АЛБАН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбатын Сингапур Улсад хийсэн албан айлчлал амжилттай болж өндөрлөлөө.

Айлчлалын хүрээнд Монголын Хуульчдын холбоо нь Сингапурын Хуульчдын холбоо (The Law Society of Singapore) болон “SAGE Mediation” эвлэрүүлэн зуучлалын төвтэй Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хоёр улсын хуульчдын мэргэжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага, мэдлэг мэдээлэл солилцох, эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр тохиролцов.

Мөн айлчлалын баг Сингапур Улсын Дээд шүүх болон Singapore University of Social Sciences (SUSS)-ийн үйл ажиллагаа, сургалт, эрх зүйн боловсролын орчинтой танилцаж, тус байгууллагуудын туршлага, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо.

Түүнчлэн айлчлалын үеэр Сингапур Улсад зохион байгуулагдаж буй олон улсын “Singapore Convention Week 2026” үйл ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны төлөөлөл оролцож, олон улсын худалдааны маргаан шийдвэрлэлт, эвлэрүүлэн зуучлалын өнөөгийн хөгжил, практик туршлагын талаарх хэлэлцүүлэг болон бусад үйл ажиллагаанд оролцож, Монгол Улсын эвлэрүүлэн зуучлалын тогтолцоо, практик болон цаашдын хөгжлийн талаар өөрсдийн туршлага, байр суурийг хуваалцав.

Энэхүү албан айлчлалыг зохион байгуулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Монголын Хуульчдын холбооны Тамгын газар, Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих хорооны тэргүүн Д.Түмэнжаргал,

тус хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнх-Эрдэнэ, Э.Цолмон. Ц.Санжаалхам, С.Уянга, С.Отгонгэрэл, В.Болормаа, Олон Улсын эрх зүйн хороон Тэргүүн Э.Алимаа нарт талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

Цаашид санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгон хөгжүүлж, хоёр улсын хуульчдын мэргэжлийн харилцаа, мэдлэг, туршлага солилцоог улам өргөжүүлэх болно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
1 цаг 8 мин
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
Өчигдөр 11 цаг 47 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05