ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

Монголын Хуульчдын холбооны гишүүдийн Сингапур Улсад хийж буй албан айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын хүрээнд Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ “Singapore Convention Week”-ийн хүрээнд зохион байгуулагдсан “Building Trust in Commercial Dispute Resolution” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, Монгол Улсын эвлэрүүлэн зуучлалын тогтолцоо, практик болон цаашдын хөгжлийн талаар илтгэл хэлэлцүүллээ.

Тус хэлэлцүүлэгт Сингапур болон БНХАУ-ын хууль зүй, эвлэрүүлэн зуучлалын салбарын нэр хүндтэй мэргэжилтнүүд оролцож, арилжааны маргааныг шүүхийн бус аргаар, харилцан итгэлцэлд тулгуурлан шуурхай, үр дүнтэй шийдвэрлэх, түүнчлэн Азийн орнуудын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар мэргэжил нэгт хуульч нартай санал солилцсон юм.

Тус үйл ажиллагааг Сингапурын Хуульчдын холбоо (The Law Society of Singapore) болон БНХАУ-ын Шанхай хотын эвлэрүүлэн зуучлал, олон улсын арилжааны маргаан шийдвэрлэх чиглэлийн байгууллагууд хамтран зохион байгуулсан бөгөөд Азийн орнуудын эвлэрүүлэн зуучлалын практик, арилжааны маргаан шийдвэрлэх тогтолцоо, талуудын хоорондын итгэлцлийг бэхжүүлэх боломжийн талаар хэлэлцсэнээрээ онцлог байлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
15 цаг 18 мин
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
21 цаг 25 мин
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11