СИНГАПУРЫН "SAGE" ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбатын Сингапур Улсад хийж буй албан айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Айлчлалын хүрээнд Монголын Хуульчдын холбоо нь Сингапурт төвтэй, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эвлэрүүлэн зуучлах боловсрол, сургалт болон зөвлөх үйлчилгээ үзүүлдэг тэргүүлэх байгууллага болох "SAGE" Эвлэрүүлэн зуучлалын төвтэй харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, “SAGE Mediation” төвийн захирал Mr. Aloysius Goh нар гарын үсэг зурж баталгаажуулав.

Сүүлийн жилүүдэд маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэхээс гадна талуудын харилцан зөвшилцөл, ойлголцолд тулгуурлан хурдан, зардал багатай, харилцааг хадгалсан байдлаар шийдвэрлэх эвлэрүүлэн зуучлалын арга хэрэгслийн ач холбогдол олон улсын хэмжээнд өсөн нэмэгдэж буй.

Энэ хүрээнд Монголын Хуульчдын холбоо нь эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн орчин, мэргэжлийн үйл ажиллагааны чанар, эвлэрүүлэн зуучлагчдын ур чадвар, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байгаа бөгөөд Сингапурын туршлага бүхий “SAGE Mediation” төвтэй хамтран ажиллах нь энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой билээ.

“SAGE Mediation” нь байгууллага, хувь хүн хоорондын нарийн төвөгтэй маргааныг эвлэрүүлэн зуучлалын аргаар шийдвэрлэх чиглэлээр мэргэшсэн олон улсын байгууллага бөгөөд практикт хэрэгжихүйц, тогтвортой шийдэлд хүрэхэд талуудад дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажилладаг. Түүнчлэн "Singapore International Mediation Institute"-ийн бүртгэлтэй үйлчилгээ үзүүлэгч төдийгүй эвлэрүүлэн зуучлагчдыг бэлтгэх, үнэлэх чиглэлээр олон улсын түвшний хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн сургалт, туршлага солилцохоор хязгаарлагдахгүй бөгөөд Монгол Улсад эвлэрүүлэн зуучлалын мэргэжлийн үйл ажиллагааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эвлэрүүлэн зуучлагчдын мэргэшлийг ахиулахад чиглэсэн урт хугацааны хамтын ажиллагааны суурийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Мөн олон улсын шинжтэй, хил дамнасан болон бизнес, хөрөнгө оруулалт, худалдаа зэрэг нарийн төвөгтэй маргааныг эвлэрүүлэн зуучлалын аргаар шийдвэрлэх чадавхыг бэхжүүлэх, олон улсын эвлэрүүлэн зуучлагчдын сүлжээ, мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.

Цаашид талууд эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр хамтарсан сургалт, мэргэжлийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа шинжилгээний ажил хийх, олон улсын туршлага судлах, эвлэрүүлэн зуучлагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын түвшний үйл ажиллагаанд хамтран оролцох зэрэг олон талт үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төвлөөд байна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Өчигдөр 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
Уржигдар 15 цаг 23 мин
МЭДЭЭЛЭЛ
Уржигдар 10 цаг 04 мин
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
Уржигдар 10 цаг 00 мин
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35