“ГАЗРЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” СЭДВЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    Монголын Хуульчдын холбоо, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

    Хэлэлцүүлгийг ЗГХХГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Б.Аз, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын дарга М.Үнэнбат, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс нар нээж үг хэлсэн.

    Хэлэлцүүлгийн үеэр “Газрын зөвшөөрөл олгох харилцааны зохицуулалт, асуудлууд” сэдвээр Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын Хууль, эрх зүйн газрын ахлах шинжээч С.Уранмандах, “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэн, аж ахуйн нэгжид үзүүлж буй үйлчилгээ” сэдвээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар, “Газартай холбоотой захиргааны актад хамаарах маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ” сэдвээр  Хуульчдын холбооны судлаач Г.Оюунболд нар илтэл тавьж, панел хэлэлцүүлгүүд зохион байгуулсан.

  Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн А.Түвшинтөгс ажилласан бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын Хуульчдын холбоо зэрэг байгууллагын 80 гаруй албан хаагчдын төлөөлөл оролцлоо.

    Тус хэлэлцүүлгийн оролцогчдын зүгээс газрын харилцааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг тодорхойлж, цаашдын хөгжлийн шийдэл, гарцуудын талаар санал бодлоо солилцож, нэгдсэн зөвлөмж, шийдэлд хүрч цаашид авах арга хэмжээг тодорхойлж холбогдох байгууллагуудад хүргүүлэн биелэлтэд хяналт тавин ажиллахаар болсон.

   Хэлэлцүүлгийг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн Т.Мөнх-Эрдэнэ нар хааж үг хэлсэн бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр "Иргэн, аж ахуйн нэгжээс төрийн болон нутгийн захиргааны байгууллагад хандан газрын харилцаатай холбоотой өргөдөл, гомдлыг ихээр гаргаж буй нь газрын зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг зохицуулсан эрх зүйн орчин тодорхойгүй, холбогдох хууль, журамд гүйцэтгэх хугацаа нь тодорхойгүй шат дамжлага ихээр тусгагдсан, бүрдүүлэх баримт бичгийг эрх зүйн орчны хүрээнд бүрэн тодорхойлоогүй, зарим тохиолдолд захиргааны байгууллагаас хуульд заагаагүй баримт бичгийг нэмэлтээр шаардаж байгаа, дүрэм, журам, захиргааны хэм хэмжээний актын зохицуулалт их, хэт олон шат дамжлага байгаатай холбоотой" гэдгийг онцолсон билээ. 

   Монголын Хуульчдын холбоо, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар хамтран Монгол Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэглээ болон практикт тулгарч буй асуудлыг төрийн захиргааны байгууллагуудын мэргэжилтнүүд, хуульч, судлаачдыг оролцуулан мэргэжлийн хэлэлцүүлэг өрнүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, шийдвэрлэх, арга замуудыг ярилцах байдлаар цуврал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний хэлэлцүүлгийг газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудлаар ийн амжилттай өрнүүллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35