Шалгалтын хорооны гишүүнд нэр дэвших хуульч профессоруудыг бүртгэж байна

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэг, Хуульчдын холбооны дүрмийн 6.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, Хуульчдын холбооны Зөвлөлийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар тогтоолд заасан чиглэлийн дагуу чиг үүргийн хороодын Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухайн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт “Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо нь Хуульчдын холбооны гишүүн, хуульч профессоруудын төлөөлөл оролцсон 13 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.”, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шалгалтын хороо нь шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн хорооноос тус бүр хоёр, хуульч профессоруудаас долоон төлөөлөл оролцсон нийт арван гурван гишүүний бүрэлдэхүүнтэй байна.” гэж тус тус заасан.

Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа 2023 оны 03 сарын 10-ны өдрөөс 03 сарын 17-ны өдрийн хооронд зохион байгуулагдсан ба 03 сарын 25-ны өдрийн Зөвлөлийн ээлжит бус хурлын 14 дүгээр тогтоолоор тус хорооны гишүүнээр 5 хуульч профессорыг батламжилсан.

Зөвлөлийн хурлаар нэр дэвшигчдээс хуульч профессорын төлөөлөл хоёр хуульч олонхын санал авч томилогдоогүй байх тул тус хорооны гишүүнд нэрээ дэвшүүлэх, удирдамжид заасан шаардлага хангасан хуульч профессорын мэдээллийг дахин 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цаг хүртэл info@mglbar.mn цахим хэлбэрээр эсвэл Хуульчдын холбооны Тамгын газарт цаасан хэлбэрээр /Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, 4 давхар 406 тоот/ хүлээн авч байна.

Нэр дэвшихтэй холбоотой мэдээллийг 70116007 дугаараас лавлана уу.

Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх үйл ажиллагааны удирдамжтай ЭНД дарж танилцана уу. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Уржигдар 11 цаг 26 мин
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12