Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Сургалтын хорооны гишүүнд нэр дэвших хуульч профессоруудыг бүртгэж байна

Хуульчдын холбооны Тамгын газар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэг, Хуульчдын холбооны дүрмийн 6.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, Хуульчдын холбооны Зөвлөлийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар тогтоолд заасан чиглэлийн дагуу чиг үүргийн хороодын Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухайн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт “Хуульчдын холбооны Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороо нь Хуульчдын холбооны хороодын төлөөллөөс болон хуульч профессоруудаас бүрдсэн 13 гишүүний бүрэлдэхүүнтэй байна, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 8.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Сургалтын хороо нь шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн хорооноос тус бүр хоёр, хуульч профессоруудаас долоон төлөөлөл оролцсон нийт арван гурван гишүүний бүрэлдэхүүнтэй байна.” гэж тус тус заасан.

Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа 2023 оны 03 сарын 10-ны өдрөөс 03 сарын 17-ны өдрийн хооронд зохион байгуулагдсан ба 03 сарын 25-ны өдрийн Зөвлөлийн ээлжит бус хурлын 13 дугаар тогтоолоор тус хорооны гишүүнээр 5 хуульч профессорыг батламжилсан.

Зөвлөлийн хурлаар нэр дэвшигчдээс хуульч профессорын төлөөлөл хоёр хуульч олонхын санал авч томилогдоогүй байх тул тус хорооны гишүүнд нэрээ дэвшүүлэх, удирдамжид заасан шаардлага хангасан хуульч профессорын мэдээллийг дахин 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цаг хүртэл info@mglbar.mn цахим хэлбэрээр болон Хуульчдын холбооны Тамгын газар цаасан хэлбэрээр /Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, 4 давхар 406 тоот /хүлээн авч байна.

Нэр дэвшихтэй холбоотой мэдээллийг 70116065 дугаараас лавлана уу.

Сургалтын хорооны гишүүнд нэр нэр дэвшүүлэх үйл ажиллагааны удирдамжтай ЭНД дарж танилцана уу. 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТАМГЫН ГАЗАР

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
14 цаг 43 мин
НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
16 цаг 56 мин
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛЬЧДАД ЭРХ ОЛГОХ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
17 цаг 30 мин
ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
20 цаг 6 мин
ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
20 цаг 7 мин
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журмын төсөлд санал авч байна
2026-05-29 15:57
“ЯПОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА ГЭР БҮЛИЙН ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
2026-05-29 15:17
"ҮНДЭСТЭН ДАМНАСАН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХЭД ПРОКУРОРЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ: ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ МӨШГӨХ, БУЦААН АВАХ БА ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026-05-29 14:29
ХУУЛЬЧИД ХУШ МОД ТАРИЛАА
2026-05-29 08:54
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-05-27 11:57
“МОНГОЛ УЛСАД ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ 2025-2030” II ШАТНЫ ТӨСЛИЙН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
2026-05-27 11:34
АНУ-ЫН ТЕХАС МУЖИД ТӨВТЭЙ СПУРЛОК САНГИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-05-26 12:39
“ХУУЛЬЧДЫН СПОРТЫН НААДАМ-2026”-ЫН ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗНЭЭР ПРОКУРОРЫН ХОРООНЫ БАГ ШАЛГАРЛАА
2026-05-25 16:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2026-05-25 14:47
ФАТФ -ын хориг арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт орлоо
2026-05-25 13:05
АНУ-ЫН ТЕХАС МУЖИЙН БАРЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗЛАА
2026-05-25 12:32
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026-05-25 09:46
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ”-ЫН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ЗАРЛАГДЛАА
2026-05-22 13:00
БАЯНХОНГОРЫН ХУУЛЬЧИД ДАМ СЭТГЭЦИЙН ГЭМТЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМУУДАД СУРАЛЦЛАА
2026-05-20 11:16
“ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХЭД ХУУЛЬЧДЫН ОРОЛЦОО” ХУШ МОД ТАРИХ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026-05-20 09:47