Оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан боллоо

Монголын хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хорооноос хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Пробоно-Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтын онцлог, тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зохион байгууллаа. 

Илтгэлийн уралдаанд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургууль, Их Засаг Олон Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Шихихутуг их сургуулийн оюутнууд илтгэл ирүүлснээс 10 илтгэлийг хоёрдугаар шатанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэж 2023 оны 04 сарын 27-ний өдөр ХЗҮХ-н Хуульчдын танхимд илтгэлүүдийг хэлэлцүүлж, шилдгүүдийг тодрууллаа. 

Уралдааны шүүгчээрМХХ-ны Зөвлөлийн гишүүн, доктор В.Удвал, МХХ-ны Зөвлөлийн гишүүн, доктор Б.Өнөрмаа, МХХ-ны ХНТМҮАЭХ-ны тэргүүн Г.Цагаанбаяр, МХХ-ны ХНТМҮАЭХ-ны УЗ-ийн гишүүн, хуульч, өмгөөлөгч Г.Бат-Отгон,  МХХ-ны Зөвлөлийн нарийн бичгийн дарга, ахлах мэргэжилтэн Ж.Бариаширсүрэн нар ажиллалаа. 

Нэгдүгээр байранд МУИС-н Хууль зүйн сургуулийн IV түвшний оюутан Е.Гүлбану “Шүүхээр хамгаалуулах стратегийн өмгөөлөл ба захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх зүйн зохицуулалт"  сэдэвт илтгэл, 

Хоёрдугаар байранд ДХИС-ийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн 221-р дамжааны оюутан М.Энхням, Н.Эрдэнэтуяа нарын "Про боно буюу хуульчийн нийтэд тустай үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт ба онол практикийн асуудал харьцуулсан судалгаа" сэдэвт илтгэл,

Гуравдугаар байранд МУИС-ын хууль зүйн сургуулийн IV түвшний оюутан Л.Энхсайханы "Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг санхүүжилт ба татварын системийг боловсронгуй болгох замаар сайжруулах нь" сэдэвт  илтгэл, 

Тусгай байранд МУИС-ын хууль зүйн сургуулийн IV түвшний оюутан Э.Минжиний "Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгох нь" сэдэвт илтгэл мөн Шихихутуг их сургуулийн III түвшний оюутан Т.Түвшинжаргалын "Пробоно-Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд нийтийн эрх ашгийг төлөөлөн өмгөөлөгч нэхэмжлэл гаргах нь" сэдэвт илтгэлүүд шалгарлаа. 

Шагналыг 2023 оны 05 сарын 01-ний өдөр "Хуульчийн про боно-2023" арга хэмжээний үеэр Сүхбаатарын талбайд гардуулна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
1 цаг 0 мин
МЭДЭЭЛЭЛ
6 цаг 19 мин
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
6 цаг 23 мин
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Өчигдөр 15 цаг 42 мин
МЭДЭЭЛЭЛ
Уржигдар 14 цаг 28 мин
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31