“ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙН АСУУДЛУУД” ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Монголын Хуульчдын Холбооны Эрүүгийн эрх зүйн хорооноос хууль зүйн их дээд сургуулийн оюутнуудын дунд “Эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн асуудлууд” сэдвээр эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг зохион байгууллаа.

Уралдаанд “МУИС”, “Шихихутуг” ИС, “Их засаг” олон улсын их сургууль, “ДХИС”, “Үндэсний Тагнуулын Академи” зэрэг нийт зургаан сургуулийн 24 оюутан илтгэл ирүүлсэн. Эдгээр илтгэлээс 9 илтгэлийг урьдчилан шалгаруулж, шалгарсан илтгэлүүдийг 2023 оны 11 сарын 30-ны өдөр хэлэлцүүлж, шилдгүүдийг тодрууллаа.

Уралдааны эцсийн шалгаруулалтын дүнгээр: 

1-р байранд: “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн хэм хэмжээг Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд томъёолсон байдал, түүнтэй холбогдох эрүүгийн эрх зүйн зарим асуудал” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 3 дугаар түвшний оюутан Б.Аззаяа;

2-р байранд “Кибер орчинд залилах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал практикт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн 348-р дамжааны дэд түрүүч оюутан Ч.Бумчин ;

3-р байранд: “Гэм буруугүйд тооцох зарчим түүний хэрэгжилтэд нөлөөлж буй хүчин зүйлс” сэдвээр ИЗОУИС-ийн Хууль зүйн сургуулийн 3-р курсийн оюутан Б.Даваадорж;

Тусгай байрт: “Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг, түүнийг шалгах тусгай субъектийн асуудал” сэдвээр Шихихутуг Их сургуулийн 4-р дамжааны оюутан А.Бямбадалай нар тус тус шалгарлаа.

          Уралдааны эхний шалгаруулалтын шүүгчдээр Эрүүгийн эрх зүйн хорооны Удирдах Зөвлөлийн гишүүн Г.Ганбаяр, М.Мөнхбаатар, С.Тэгшжаргал нар ажилласан бол хоёрдугаар шатны шүүгчдээр Монголын Криминологичдын Холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Батзориг, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Дашдондов, Хууль Зүйн Үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Х.Буянбат нар ажилласан юм.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Өчигдөр 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26