“MOCK TRIAL-ЗХШ 20 ЖИЛ” МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ АВАРГА ТОДОРЛОО

Монгол Улсад захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан  “MOCK TRIAL-ЗХШ 20 ЖИЛ” шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг 2024 оны 04 дүгээр сарын 13,15-ны өдрүүдэд Улсын дээд шүүх, Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байруудад зохион байгууллаа.

Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, доктор П.Одгэрэл, Тамгын газрын дарга Ш.Жолбарс, УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн, шүүгч Д.Мөнхтуяа, Ц.Цогт, П.Соёл-Эрдэнэ, Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Батбаатар, Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, Хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны дарга Ц. Мөнхбат, гишүүн Н.Чимгээ, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нар оролцож амжилт үзүүлсэн багийнханд өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлс гардуулав.

Тэмцээнд 14 хууль зүйн их, дээд сургуулийн 75 оюутан оролцож, тэднийг 16 хуулийн фирм /Өмгөөллийн Адвокат консалтинг ХХН, Өмгөөллийн Ананд адвокатс ХХН, Өмгөөллийн Анта партнерс ХХК, Өмгөөллийн Заяа энд Золоо ХХК, Өмгөөллийн Легал гайд ХХК, Өмгөөллийн Легал полиси ХХК, Өмгөөллийн Монгол өмгөөлөгч ХХН, Өмгөөллийн Нийслэл адвокэйтс ХХК, Өмгөөллийн Онч нүүдэл ХХН, Өмгөөллийн Сноу хилл консалтанси ХХН, Өмгөөллийн Соёмбо легал партнерс ХХН, Өмгөөллийн Фиделитас партнерс ХХН, Өмгөөллийн Хэруга партнерс ХХН, Өмгөөллийн Эм Ди Эс энд хаанлекс ХХН, Өмгөөллийн Эрх зүйн гүүр ХХК, Өмгөөллийн Дэнс легал ХХК/ дасгалжуулж, захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэдэг маргааны төрлөөр ур чадвар, мэдлэгээ сорин өрсөлдсөн.

Үүнээс тус тэмцээний аваргын төлөөх мэтгэлцээнд Өмгөөллийн “Эм ди эс Хаанлекс” болон Өмгөөллийн “Соёмбо легал партнерс”, гуравдугаар байрны төлөө Өмгөөллийн “Легал гайд” болон Өмгөөллийн “Адвокат консалтинг” хуулийн фирмийн багууд өрсөлдлөө.

Аваргын төлөөх мэтгэлцээнийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Г.Банзрагч, П.Соёл-Эрдэнэ, Х.Батсүрэн, М.Батсуурь, Д.Батбаатар нар шүүсэн.

 ТЭРГҮҮН байранд Өмгөөллийн “Соёмбо легал партнерс” ХХН-ийн баг,

  • О.Орхонсэлэнгэ /Их засаг олон улсын их сургууль/
  • Б.Болормаа /Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль/
  • Э.Марал /Шихихутуг их сургууль/
  • Б.Сувд-Эрдэнэ /Сити их сургууль/
  • Д.Сэлэнгэ /Отгонтэнгэр их сургууль/

ДЭД байранд Өмгөөллийн “Эм Ди Эс энд хаанлекс” ХХН-ийн баг,

  • А.Анулин /Боловсрол соёл эрх зүйн дээд сургууль/
  • Л.Болормаа /Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль/
  • О.Цэндмаа /Боловсрол соёл эрх зүйн дээд сургууль/
  • Т.Сувд-Эрдэнэ /Шихихутаг их сургууль/

ГУТГААР байранд Өмгөөллийн “Легал гайд” ХХК-ийн баг

  • Т.Дүүрэнзаяа /Санхүү эдийн засгийн их сургууль/
  • Б.Мөнхтуул /Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль/
  • А.Мичидмаа /Орхон их сургууль/
  • П.Ганбаяр /Санхүү эдийн засгийн их сургууль/ нар тус тус шалгарлаа.

Шүүхийн мэтгэлцээний тэмцээний ШИЛДЭГ МЭТГЭЛЦЭГЧ-ээр Өмгөөллийн “Легал гайд” ХХК-ийн багийн гишүүн, Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан    Т. Дүүрэнзаяа тодров.

Энэхүү шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг явуулахад дэмжин оролцсон 16 хуулийн фирмийн удирдлага, хамт олон, хууль зүйн их, дээд сургуулиуд, тэдгээрийн оюутнууд болон амжилттай зохион явуулахад бүх талын туслалцаа үзүүлсэн Улсын дээд шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, тэдгээрийн албан хаагч, Монголын Өмгөөлөгчдийн холбоонд гүнээ талархал илэрхийлье.

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл

МЭДЭЭЛЭЛ

11 цаг 20 мин
ШИНЭ МЭДЭЭ
МЭДЭЭЛЭЛ
11 цаг 20 мин
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
Уржигдар 11 цаг 53 мин
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
Уржигдар 11 цаг 51 мин
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
Уржигдар 11 цаг 49 мин
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
Уржигдар 10 цаг 07 мин
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02