”POLICY EMPOWERMENT” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Залуучуудын байгаль орчны хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлж, бодлогын зөвлөмж боловсруулах чадварыг хөгжүүлэх зорилго бүхий “Policy Empowerment” хөтөлбөр Үндэсний Байгаль Орчны Залуучуудын Зөвлөлийн гишүүдийн хүрээнд албан ёсоор хэрэгжиж эхэллээ.

Хөтөлбөрийг НҮБ-ын Нийгэмлэгийн санаачилгаар Ханнс-Зайделийн сан болон Монголын Хуульчдын холбоотой хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк, Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Халиун, НҮБ-ын Нийгэмлэгийн ЕНБД Л.Баярдэлгэр нар хөтөлбөрийг нээж зөвлөлийн гишүүдэд хандаж үг хэллээ.

”Policy Empowerment” хөтөлбөрийн хүрээнд зөвлөлийн гишүүд үндэсний болон олон улсын хэмжээнд хэрэгжиж буй байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн хууль, эрх зүйн орчны талаар салбарын чадварлаг мэргэжилтнүүдээс туршлага судлах төдийгүй зөвлөмж боловсруулж, шийдвэр гаргах түвшинд өөрсдийн хувь нэмрээ оруулах болно. Үүний зэрэгцээ оролцогчид олж авсан мэдлэг, туршлагаа ЕБС-ийн сурагчидтай хуваалцаж, байгаль орчныг хамгаалах үйлсэд залуу үеийг уриалан дуудах юм.

Семинарыг үеэрМонголын Хуульчдын холбооны Байгаль орчны эрх зүйн дэд хорооны зохицуулагч Р.Лхагвабаяр “Монгол улсын Байгаль орчны хууль, эрх зүйн тойм” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлсэн.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
1 цаг 59 мин
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
6 цаг 50 мин
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00