“ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ФОРУМ-2025” БОЛЛОО

Монголын Хуульчдын холбооны Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хорооноос Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны дэмжлэгтэйгээр “Өмгөөллийн хуулийн этгээдүүдийн форум-2025”  үйл ажиллагааг 2025 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр анх удаа зохион байгууллаа.

Форумыг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл,  Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хорооны тэргүүн Д.Түвшинтамир нар  нээж үг хэлж, оролцогчдод амжилт хүссэн. 

Форумын хүрээнд Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, Татварын мэргэшсэн зөвлөх С.Баярхүү нар “Өмгөөллийн хуулийн этгээдийн татварын орчин” сэдвээр, өмгөөллийн “Анта партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Энхжин “Өмгөөллийн үйл ажиллагааны зах зээлийн орчин” сэдвээр, "ЭмДиЭс ХаанЛекс" ХХН-ийн гүйцэтгэх захирал Ж.Майзориг  “Хиймэл оюун ухаан (AI) хуулийн салбарт нөлөөлөх нь, цаашдын чиг хандлага” сэдвээр  тус тус илтгэл  хэлэлцүүлж, хуульчдын асуултад хариулж, санал солилцсон. 

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн цахимжилтын газрын дарга Б.Мөнхбаяр “Шүүхийн цахимжилт”, “Хялбар ажиллагааны шүүхийн цахимжилт” сэдвээр мэдээлэл өгсөн юм. 

Тус форумаас өмгөөллийн хуулийн этгээдүүдийн татварын орчинг сайжруулах, харилцан сайн туршлага солилцох, шинэ техник технологийг нэвтрүүлэх талаар санал, зөвлөмж гаргасан бөгөөд форумаас гарсан зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх болно.

Монгол Улсад анх удаа өмгөөллийн хуулийн этгээдүүд нэгдэн чуулж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцсэн тус форумыг 10 өмгөөллийн хуулийн этгээд ивээн тэтгэж ажилласан. Үүнд:

  • "Анта партнерс" ХХН;
  • "Легал полиси" ХХН;
  • "Легал гайд" ХХН;
  • "Нийслэл адвокатс" ХХК;
  • "LPC консалтинг" ХХК;
  • "Lex консалтинг" ХХК;
  • "Монгол өмгөөлөгч" ХХН;
  • "Хэруга партнерс" ХХН;
  • "Legal Service center" төв;
  • “Онч нүүдэл” ХХН
  • "Эл би партнерс" ХХК зэрэг юм.

Тус форумын үеэр Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс Хуульчдын ордны талаарх танилцуулгыг хийж, хуульчид анх удаа өөрийн байртай болж буй уг үйл ажиллагаанд өмгөөллийн хуулийн этгээдүүдийг хандив өгөхийг уриалсан. Энэхүү уриалгад дараах өмгөөллийн хуулийн этгээдүүд нэгдсэн юм. Үүнд:

  1. “Snow hill” консалтинг – 20 000 000   
  2. “Легал полиси” ХХН - 15 000 000
  3. “Нийслэл адвокатс” ХХК; - 15 000 000
  4. “Анта партнерс” ХХН; - 10 000 000
  5. “Ананд адвокатс” ХХН – 10 000 000
  6. “Соёмбо легал  партнерс” ХХН – 10 000 000
  7. “Онч нүүдэл” ХХН -10 000 000
  8. “Цогт” өмгөөлөл ХХН - 5 000 000
  9.  LPC консалтинг;- 5 000 000
  10. Гранд лекс ХХН – 3 000 000
  11. “Полорис”  ХХН; - 1 000 000 төгрөгөөр тус тус ивээн тэтгэсэн.

"Хуулийн этгээдийн форум-2025"-ыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ивээн тэтгэсэн болон Хуульчдын ордонтой болох ажилд хандив өгсөн нийт өмгөөллийн нөхөрлөлийн хамт олонд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилтын дээдийг хүсье. 

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
11 цаг 26 мин
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
Өчигдөр 15 цаг 47 мин
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
Өчигдөр 15 цаг 41 мин
МЭДЭЭЛЭЛ
Өчигдөр 12 цаг 08 мин
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
Уржигдар 11 цаг 43 мин
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
Уржигдар 09 цаг 31 мин
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51
"ХИЛ ДАМНАСАН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛЛОО
2026-09-03 16:07
“INTERNATIONAL MALAYSIA LAW CONFERENCE 2026”-ЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-02 16:36
ХОВД АЙМАГТ ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО
2026-09-01 13:01
ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЛЭЭТЭЙ ХОЛБООТОЙ САНАЛ АВЧ БАЙНА
2026-08-31 15:29
МЭДЭЭЛЭЛ
2026-09-07 12:01
СИНГАПУР УЛСАД ХИЙСЭН АЛБАН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ
2026-08-31 10:09
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ
2026-08-28 11:24
СИНГАПУРЫН "SAGE" ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-26 16:32
СИНГАПУРЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-25 14:38
"ХИЛ ДАМНАСАН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛНО
2026-08-24 11:31
МОНГОЛЫН ХУУЛЬЧИД COP17-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
2026-08-20 14:14