ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

Хууль зүй, дотоод хэргийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран захиргааны хэм хэмжээний акт, дүрэм, журамд дүн шинжилгээ хийж, хууль зөрчсөн зохицуулалтуудыг хүчингүй болгох, хууль тогтоомжид нийцүүлэх ажлыг эхлүүлээд байна.

УИХ-аас баталсан хуулиас давсан, Захиргааны ерөнхий хууль болон Зөвшөөрлийн тухай хуулийг зөрчсөн төрийн байгууллага, орон нутаг, зохицуулах хороод, төрийн өмчит компаниудын шийдвэрүүд амьдрал дээр иргэний эрхийг боомилж, бизнесийн хэвийн үйл ажиллагаанд дарамт, авлигын эрсдэл үүсгэдэг практик хуульчдын өдөр тутмын ажил, шүүх, өмгөөллийн үйл ажиллагаандаа тулгардаг учир хамгийн сайн мэддэг.

Иймд Монголын Хуульчдын холбооноос энэхүү эрх зүйн цэвэрлэгээний ажилд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт хуульчдаасаа ЗӨРЧИЛТЭЙ, ДУР ЗОРГЫН шинжтэй журмуудын талаарх бодит баримт, мэдээллийг хүлээн авч байна.

Иймд Монголын Хуульчдын холбооноос төрийн хүнд суртал, хууль бус хэм хэмжээг цэгцлэх үйлсэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх замаар бодит хувь нэмэр оруулах зорилгоор “ИЛ ТОД ХЭМ ХЭМЖЭЭ” мэдээлэл хүлээн авах онлайн цонхыг ажиллуулж бодит баримт, мэдээллийг хүлээн авч байна.

Та бүхнийг дараах шинжийг агуулсан баримт, мэдээллийг ирүүлж хамтран ажиллахыг уриалж байна:

1. Хуульд заагаагүй нэмэлт үүрэг, хориглолт, далд зөвшөөрөл, шалгалт тогтоосон;

2. Зөвшөөрлийн тухай хуулийг тойрч "бүртгэл", "гэрчилгээ" нэрээр хураамж, төлбөр шаарддаг;

3. ХЗДХЯ-нд бүртгүүлээгүй атлаа нийтээр дагаж мөрдүүлэхээр шаардаж буй "дотоод журам", "удирдамж", "аргачлал", "үнийн тариф";

4. Хүний эрх, эрх чөлөө, өмчлөх эрхийг захиргааны журмаар хууль бусаар хязгаарласан.

Мэдээлэл хүлээн авах: https://forms.gle/tmANrbJcGn3fQeBG7 холбоосоор болон sanal.kholboo@gmail.com хаягаар ирүүлж болно.

Хүлээн авах хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуустал

Таны ирүүлсэн мэдээлэл, баримтыг Монголын Хуульчдын холбоо мэргэжлийн түвшинд нэгтгэн, ХЗДХЯ-ны Судалгааны баг болон Ажлын хэсэгт албан ёсоор хүргүүлж, ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛАХ, ӨӨРЧЛӨХ үйл ажиллагаанд шууд ашиглана.

 (Мэдээлэл өгсөн хуульч, хуулийн фирмийн нууцлалыг хүсэлтийн дагуу чанд хадгална.)

 

Хуулийн засаглалыг хамтдаа бэхжүүлж, эрх зүйн орчноо эрүүлжүүлье!

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
3 Сэтгэгдэл
2026-09-05 00:02
Hed hediig hurguulne
2026-09-05 00:02
Hed hediig hurguulne
2026-09-05 00:02
Hed hediig hurguulne
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
16 цаг 35 мин
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00