“ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЦАХИМЖИЛТ БА ШИНЭЧЛЭЛТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

      Монголын Хуульчдын  холбооны Иргэний эрх зүйн хорооноос санаачлан “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын цахимжилт ба шинэчлэлт” сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа.

     Хэлэлцүүлгийг нээж Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Хууль зүй, дотоод хэргийн Сайд Х.Нямбаатар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг, Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд Сайд Ж.Эрхэмбаатар нар үг хэллээ.

     Зочин, оролцогчоор Монгол Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар, АНУ-ын Элчин сайдын яам, Ханнс зайдел сан зэрэг байгууллагын төлөөллүүд оролцсон.

     Дэлхий даяар цахим хувьсгал, дижитал шилжилт эрчимтэй явагдахын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас цахим шилжилтийн үйл явцыг шат дараатай хэрэгжүүлж байгаа. Энэ цаг үед шүүх эрх мэдлийн байгууллагууд цахим шилжилтээс хоцрохгүй байх нь нэн чухал юм. Шүүх эрх мэдлийн байгууллагуудын цахим шилжилт шинэ түвшинд гарахад хууль эрх зүйн орчин шаардлагатайгаас гадна хоорондын мэдээлэл солилцоо, өгөгдөл дамжуулах үйл явцад интеграци хийх, технологид суурилсан шинэ дэд бүтцийг бий болгохоос гадна программ хангамж, системийн хөгжүүлэлт, кибер аюулгүй байдлыг хангах талаар үнэтэй санал, дүгнэлтүүдийг хэлэлцлээ.

    Хэлэлцүүлгийн эхний хэсэгт дараах илтгэлийг хэлэлцүүлсэн. Үүнд:

  1. “Цагдаагийн байгууллагын цахимжуулалт ба цаашдын чиг хандлага” сэдвээр Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Статистик мэдээллийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Жанчивдорж,
  2. “Прокурорын байгууллагын цахимжилт, бусад байгууллагын уялдаа”  сэдвээр Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн Сургалтын албаны дарга, ахлах прокурор Ц.Насанбат,
  3. “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зарим хэргийг цахимжуулах нь” сэдвээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул,
  4. “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны цахимжилт, өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга, хошууч Э.Итгэлтөгс,
  5. “Цахимжилт ба Хүний эрх” сэдвээр Өмгөөллийн “ЭмДиЭс энд ХаанЛекс” ХХН-ийн гишүүн, өмгөөлөгч Ж.Майзориг нар илтгэл танилцуулсан юм.

     Хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсгийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооны тэргүүн Г.Даваадорж чиглүүлж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд Сайд Ж.Эрхэмбаатар, “Блокчэйн сольюшинс” ХХК-ийн захирал, Тео Блокчэйн үүсгэн байгуулагч М.Золжаргал, “Ньюсоник” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Анхбаяр нар хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, байгууллага хоорондын мэдээлэл солилцох, өгөгдөл дамжуулах уялдааг хангах, цахим гарын үсгийн хэрэглээ зэрэг асуудлаар санал солилцсон. Оролцогчид шүүх эрх мэдлийн байгууллагуудын цахимжилтыг дэмжиж байсан бөгөөд цаашид  илүү боловсронгуй болгох тал дээр санал нэгдэж, зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр боллоо.

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
20 цаг 46 мин
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
Уржигдар 15 цаг 47 мин
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
Уржигдар 15 цаг 41 мин
МЭДЭЭЛЭЛ
Уржигдар 12 цаг 08 мин
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51
"ХИЛ ДАМНАСАН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛЛОО
2026-09-03 16:07
“INTERNATIONAL MALAYSIA LAW CONFERENCE 2026”-ЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-02 16:36
ХОВД АЙМАГТ ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО
2026-09-01 13:01
ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЛЭЭТЭЙ ХОЛБООТОЙ САНАЛ АВЧ БАЙНА
2026-08-31 15:29
МЭДЭЭЛЭЛ
2026-09-07 12:01
СИНГАПУР УЛСАД ХИЙСЭН АЛБАН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ
2026-08-31 10:09
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ
2026-08-28 11:24
СИНГАПУРЫН "SAGE" ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-26 16:32
СИНГАПУРЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-25 14:38
"ХИЛ ДАМНАСАН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛНО
2026-08-24 11:31
МОНГОЛЫН ХУУЛЬЧИД COP17-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
2026-08-20 14:14