БНСУ-д ажиллаж, амьдарч буй МУ-ын иргэдэд зориулсан зөвлөх үйлчилгээний өдөрлөг болно

Өмгөөллийн “Эл Би Партнерс” ХХК, “Инвескор лизинг” ХХК, “UA Properties” ХХК, БНСУ дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв хамтран Бүгд Найрамдах Солонгос Улсад оршин суугаа Монгол Улсын иргэдэд зориулсан “Зөвлөх үйлчилгээний өдөрлөг”-ийг 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулах гэж байна. 

Уг өдөрлөгт Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны 3 дугаар нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ зочиноор оролцох бөгөөд өдөрлөгийн үеэр өмгөөллийн “Эл Би Партнерс” ХХК-ийн хуульч, өмгөөлөгч нар Монгол Улсын хууль эрх зүйн хүрээнд зөвөлгөө өгөх бол БНСУ-ын өмгөөлөгч нар тус улсын хууль, эрх зүйн хүрээнд зөвлөгөө өгнө. 

Иргэдийн дунд явуулсан судалгаагаар тухайн улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэд “эрүүгийн хэрэг, хөдөлмөрийн болон гэр бүлийн хэрэг маргаан, виз, оршин суух зөвшөөрөл” зэрэг асуудлаар хууль зүйн зөвөлгөө авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн тул өдөрлөг зохион байгуулагчдын зүгээс энэ чиглэлд түлхүү анхаарч, хоёр улсын хууль тогтоомжийн хүрээнд зохих туслалцаа, мэдлэг, мэдээллийг өгөхөөр ажиллаж байна.   

Түүнчлэн энэхүү өдөрлөгийн үеэр БНСУ дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийнхөн “тус улсад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөр эрхлэж байгаа Монгол иргэддээ зөвлөгөө, мэдээлэл өгөх” бол “Инвескор лизинг” ХХК-иас лизингийн үйлчилгээ үзүүлэх, “UA Properties” ХХК үл хөдлөх эд хөрөнгийн талаар мэдээлэл зөвөлгөө өгөх, гэрээ хэлцэл байгуулах зэрэг үйлчилгээг тус тус үзүүлнэ. 

Өдөрлөгт БНСУ-ын шүүх, прокурор, цагдаад орчуулга хийх эрхтэй мэргэшсэн орчууллагч оролцох юм байна. 


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
МЭДЭЭЛЭЛ
6 цаг 5 мин
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
22 цаг 9 мин
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Өчигдөр 14 цаг 40 мин
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45