ЕБС-ийн сурагчдад сургалт орох хуульчдыг бүртгэж байна

Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хороо нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Хуульчдын холбооны дүрэмд заасны дагуу хуульчид бусдаас хөлс авахгүйгээр нийтийн тусын тулд болон нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ, иргэний эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой аливаа үйл ажиллагааг дэмжин ажилладаг.

Монголын Хуульчдын холбоо нь 2019 оноос эхлэн “Хуульчийн Про боно” өдөрлөгийг жил бүрийн 05 сарын 01-ний өдөр төрийн болон төрийн бус байгууллагууд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газруудтай хамтран зохион байгуулж ирсэн бөгөөд тус өдөрлөгийн хүрээнд нийт 20,000 орчим иргэнд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн байна.

2023 онд Монголын Хуульчдын холбооны 10 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан “Хуульчийн Про боно өдөр 2023” өдөрлөгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд уг арга хэмжээний хүрээнд Нийслэлийн 9 дүүрэг болон 21 аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад "Нууцтай байх эрх" сэдвээр сургалт орох хуульчдыг бүртгэж байна. Тус үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй хуульчид   https://forms.gle/v2CqJukuGARyx3F9A  холбоосоор бүртгүүлнэ үү.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
3 Сэтгэгдэл
2023-04-27 13:41
Энд бүртгэж байна уу, бүртгүүлэх хүсэлтэй байна бүртгэл хариуцсан ажилтны дугаар байна уу.
2023-04-24 16:50
ажиллахгүй д байна даа
2023-04-24 16:50
ажиллахгүй д байна даа
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35